Нутаг дэвсгэр: хоёр сая 980 мянган хавтгай дөрвөлжин км (Хятад Энэтхэгийн хилийн Энэтхэгт эзлэгдсэн нутаг болон Кашмирын Энэтхэгийн бодитой хяналтад байгаа район зэрэг багтахгүй). Энэтхэгийн засгийн газар нутаг дэвсгэрээ гурван сая 287 мянга 800 хавтгай дөрвөлжин км гэж байна. Энэтхэгийн нутаг дэвсгэр дэлхийд 7-р байр эзэлж байна.
Хүн ам: 2003 оны төсөөллөөр нэг тэрбум 50 сая . 10 их үндэстэн болон олон жижин үндэстэнтэй, энэтхэг үндэстэн 46,3 хувь, Тайлүгү үндэстэн 8,6 хувь, Бенгали үндэстэн 7,7 хувь, Малта үндэстэн 7,6 хувь, Тамил үндэстэн 7,4 хувь, Гүжират үндэстэн 4,6 хувь, Каннад үндэстэн 3,9 хувь, Малаялам үндэстэн 3,9 хувь, Аолия үндэстэн 3,8 хувь, Пенджаб үндэстэн 2,3 хувийг тус тус эзэлж байна. Англи хэл болон Инди хэл бол албаны хэл, оршин суугчдын бараг 82 хувь нь Энэтхэг шашин шүтэж, 12 хувь нь Исламын гашин, 2,3 хувь нь Хиристосын шашин, 1,9 хувь нь Шик шашин, 0,8 худь нь Буддын шашин шүтдэг.
Нийслэл: Шинэ Дели, 2001 оны байдлаар хуучин, шинэ Делийн хүн ам нийт 12 сая 800 мянга.
Чухал баяр дурасгалын өдөр: Бүгд Найрамдах Улсын өдөр – 1-р сарын 26-ны өдөр. 1950 оны 1-р сарын 26-ны өдөр Энэтхэгийн парламент БНЭУ-ын үндсэн хууль баталж, БНУ байгуулав. Тусгар тогтнолын өдөр – 8-р сарын 15-ны өдөр. 1947 оны 8-р сарын 15-ны өдөр Энэтхэгийн ард түмэн Английн колонийн ноёрхолоос ангижирч тусгар тогтнов. Улаан цацах баяр – жил болгоны 3 – 4-р сард болдог, Энэтхэг шашны дөрвөн их баярын нэг. Энэ баяр нь Энэтхэгийн хаврын ургац хураалтын үед болдог учраас мбн хаврын баяр гэж хэлдэг. Дэнгийн баяр – нийтийн тоолалын 10-р сар болон 11-р сарын хооронд болдог. Энэтхэг шашны сүсэгтэн түмний хамгийн их баяр, Энэтхэг даяар гурван өдөр тэмдэглдэг.
Ерөнхий байдал: өмнөд Азийн дэд эх газарт байдаг. Пакистан, Хятад, Балба, Бутан, Мьянмар, Бангладеш зэрэг оронтой хөршилж, Бенглийн булан болон Арабын тэнгист хүрч байна. Нийт 5560 км урт тэнгисийн эргийн шугамтай, халуун бүсийн улиралын салхины цаг агаартай, агаарын хэм нь далайн түвшнээс хэдий өндөрт байгаагаас болж агарын хэм нь адлигүй байдаг. Хятад улстай хоёр цагийн зөрөөтэй.
Дэлхийн эртэний дөрвөн их соёл иргэншилт орны нэг. Манай тооллоос өмнөх 2000 жилийн өмнө Энэтхэг голын соёл иргэншлийг үүдэн бүтээв. Манай тооллоос өмнөг 14-р зууны үед төв Азид оршин сууж бйсан Алиан хүний нэг салбар нь өмнөд Азийн дэд эх газарт очсон бөгөөд уугууль иргэдийг байлдан дагуулав. Манай тоолоос өмнөх 1000 орчим аилийн өмнө арьс болон нийгмийн ажлын хуваараар үндэс болгосон арьсаны дүрэм тогтоосон байна. Манай тоолоос өмнөх 4-р зууны үед Тогос хаант улс Энэтхэгийг нэгэтгэж , өмнөх 3-р зууны үед Аюй ван газар нутаг өргөн уудам, маш их сүр хүчтэй байсан бөгөөд Буддын шашин дэлгэрч, гадагш уламжлагдаж эхэлсэн байна. Дунд зууны үед олон жижн хаанлаг бий болж, Энэтхэг гашин дэлгэрч эхэлсэн байна. 11-р зуунаас эхлэн баруун хойт зүгийн Мусальманчууд байнга халдан түрэмгийлж, Энэтхэгийг урт хугацаагаар ноёрхож байжээ. 1526 онд байгуулагдсан Мөор хаант улс нь тэр үеийн дэлхийн хүчирхэг орны нэг болсон байна. 1600 онд Англи түрэмгийлж, зүүн Энэтхэг компани байгуулав. 1757 оноос эхлэн Энэтхэг нь Английн колони болж, 1849 онд бүх Энэтхэг эзлэгдэв. 1857 онд Английн эсрэг их бослого гарч, дараа жил нь Английн засгийн газар Энэтхэгийг шууд ноёрхох болсон байна. 1947 оны 6-р сард Англи нь Энэтхэгийг Энэтхэг, Пакистан хоёр өөртөө засах нутаг болгон хуваав. Мөн оны 8-р сарын 15-ны өдөр Энэтхэг Пакистан тусгарлаж, Энэтхэг тусгаар тогтнов. 1950 оны 1-р сарын 26-ны өдөр БНЭУ байгуулагдаж, Английн холбооны гишүүн орон болов. \М.Цэцэн бэлтгэв\
|