• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-13 15:54:25    
Хятадад лусын хааныг тахидаг байсан юм

Хятадын Олон Улсын Радио

     Хятадад буддын шашин, хиристосын шашин гэхчлэн их олон шашин шүтдэг боловч бурхан сахиулсаны хэвтээ дүртэй бүтээж тахидаг нь маш ховор юм. Харин бомбын шашинтаны тусгайлан бүтээсэн Жидү сахиулсан гэж бий. Жидү хэмээх сахиулсаныг Жишюй голоо дэрлээд мөнх тайван амгалан нойрсож байгаагаар бүтээсэн нь лусын хаан дэрлэж байсан цагт гол мөрөн үеэрлэхгүй, гай гамшиг болохгүй, лусын хаан тайван амгалан байж л байсан цагт ард иргэд ч тайван амгалан аж төрж чадах болно гэсэн санааг харуулсан аж.

     Жишюй голын эх ундрал нь лусын хааны нойрсож байгаа ордны яг ардхан байдаг. Энэ нь баснэгэн гайхамшигтай зүйл юм. Эргэн тойрондоо ямар ч нуур усгүй хирнээ гэв гэнэт тал газраас хэдэн булаг боргилж, хэдэн мянган жилийн турш түүний урсгал ширгэж дундрашгүйгээр зүүн зүгийг зорин урсан урссаар Хэнань Шаньдүн хоёр мужийн 1000 гаруй км нутгийг туулж, далайд чутгаж ирсэн юм. Хүмүүс Жишюй голын энэх цөхрөшгүй тэмүүлсэн чанарыг хүндлэн дээдлэж, хүн бүхэн аж амьдралдаа энэ мэт мятрашгүй зүтгэх зориг санаатай байх хэрэгтэй гэсэн утгаар уг мөрнийг өргөн ихээр тахисаар ирсэн аж.

     Жидүмяо сүмийн эртэний барилгууд нь дотоод гадаадад маш их нэртэй юм. Үүнд Хятадын Сүн, Юань, Мин, Чин улсын үеийн гэхчлэн их онцлог барилгууд олон байдаг юм. Жишээлбэл лусын хааны нойрсож байгаа ордон гэхэд л 1000 гаруй жилийн түүхтэй байлаа. Уг сүмийн барилгууд нь бүхнээрээ модон бүтэцтэй.

     Уг сүмийн хаалга нь бүр их онцлог байдаг. Гурван таслагатай том асар тагтыг дөрөвхөн баганаар тулж тогтоосон байдаг. Энэ нь мөн 500-гаад жилийн түүхтэй болсон зүйл болно. Жишюй голын эх ундралын яг дэргэд нь Юань улсын үед байгуулсан 700 гаруй жилийн түүхтэй болж байгаа Линьюань мэнь хэмээх хаалга бий. Мөн Жишюй голын эх ундралын яг дэргэд нь бас луут тагт хэмээх маш онцлог байрилга бий. Уг тагт нь олон төрийн онцлог шинжийг багтааснаараа алдартай байлаа. Түүний индэрийг 1000 гаруй жилийн өмнө Сүн улсын үед, баганыг 700 гаруй жилийн өмнө Юань улсын үед байгуулж, дээврийг 500 гаруй жилийн өмнө Мин улсын үед засаж байгуулсан байв.

     Мөн Жишюй голын эх ундралыг тойруулж зохиосон чулуун сараалж нь Сүн улсын үед бүтээсэн 1000 гаруй жилийн түүхтэй болж байгаа бөгөөд хорвоод хосгүйгээрээ улсын эрдэнэ гэгдэж байгаа юм.