Дуучин Алтанцэцэг, улсын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин. Өвөр монголын Алшаа баруун хошууны хүн. 1973 онд хошууныхаа Улаанмөчирт анх дуучинаар оролцож, дараа нь Баруун хойтын үндэстний дээд сургуульд мэргэжил дээшлүүлхээр суралцаж байжээ. 1983 онд Өвөр монголын радиогийн урлагийн хамтлагт ажиллаж эхлэв. Алтанцэцэг уртын дуу дуулахдаа илүү авьяаслаг байж, үзэгчдийн талархалыг хүртсэн юм. Тэрээр "Алтан богдын шил", "Өн өргөн Алшаа" "Юүндэн ах" "Өнчин цагаан ботго" гэх мэтийн олон сайхан дуугаараа сонсогчдынхаа сонорыг мялааж байсан билээ. 1979 онд нийт Хятадын хэмжээний залуучуудын дууны уралдаан, 1993 онд Улаанбаатарт болсон олон улсын ардын дууны уралдаанд тус тус түрүүлсэн байна.
Алтанцэцэг 1955 онд төрж, анх бага сургуулийн нэгдүгээр ангид байхдаа тайзанд гарч дуулж, улмаар арав гаруй настайдаа хошууныхаа Улаанмөчирт мэргэжилийн дуучнаар ажиллаж эхэлснээр өнөө болтол 40 гаруй жил урлаг соёлын амьдралаар явж иржээ. Алтанцэцэг маань өнөө Хятадын Өвөр монголын радио телевизийн дуучин, Хятадын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, Хятадын цөөн тоот үндэстэний дуулах эрдмийн судалгааны гишүүн, Өвөр монголын хөгжмийн зохиолчдын холбооны зөвлөх, үндэсний нэгдүгээр зэрэглэлийн жүжигчинээр ажиллаж байна. 40 гаруй жилийн турш урлаг соёлын замаар явахдаа дэлхийн олон оронд уртын дууны урлагийн гайхамшигт цар хүрээг түгээн дэлгэрүүлж, монгол үндэстэний ардын онцлог болсон цөөн тоот үндэстэний урлагийн ид шидыг үзүүлж чадсан юм.
Алтанцэцэгийн дуулдаг уртын дууны тухай ярихад, түүний "Алтан богдын шил" хэмээх дууг дурдахгүй байхын аргагүй юм. Энэхүү дуунд дуучины өөрийн нь гурван үеийн амьдралаас сэдвэлсэн, хүний сэтгэлийг хөдөлгөм уярам сайхан үйл явдалыг өгүүлсэн байдаг. Энэ дууг дуучины ээж нь мацуйтай байхаас нь эхэлж аялан дуулж байсан болохоор, хэзээ хойно ч гэсэн чихинд нь хоногшиж байсан ажээ. Хожим нь ээж нь Алтанцэцэгийг дуучин болсоны дараа түүнд энэ дууны үлгэрийг хэлж өгсөн юм. 1944 онд түүний ээж нь 8 настай байжээ. Ээжийнх нь ээж (Алтанцэцэгийн эмээ) нь хань, үр хүүхдүүдээсээ салж нутагаа зорьж өвчтөй байсан эгчээ эргэхээр очсон юм. Яг тэр үед Монгол улс тусгаар тогтнох болсоныг хэн мэдэх билээ дээ. Монголын нутагт байсан эмээ нь аргагүйн эрхэнд хил дагуу тухайн орны малчидтайгаа хойд тийш нүүдэлэн оджээ. Үүний улмаас нэг гэр бүл тусдаа амьдрах эх сурвалж болсон байна.
Алтанцэцэг энэ дууг сонсох болгондоо ээжийнхээ энэрэл хайр, гэр бүлийхээ халуун дулаанлыг санагалздаг сан. Улмаар дуучины маань дуулсан энэ дууг нэг өдөр эмээ нь Монголын радиогаар сонсоод сэтгэл зүрх маш их догдолж, өөрийн төрөл садан, төрсөн үр хүүхдээ эрж хайх сэжимийн түлхүүрийг олгож өгсөн юм. Ингэсэнээр, олон жил бие биентэйгээ уулзаагүй дотно садан хүмүүс учран золгох хувь барилдлага эргэн иржээ.
Энэ бүхнээс үүдэлтэйгээр, Алтанцэцэг уртын дууныхаа тухай ярих бүрдээ улам сэтгэл нь баясаж, урам нь сэргэн гайхамшигт хөг аялгуугаар нь үргэлж бахдаж бахархаж байдаг юм. Үүгээр ч барахгүй уртын дуу түүнд тал нутгйин зөөлөн сэвшээ салхи шиг хөг айзамыг сэтгэл зүрхэнд нь шингээж өгсөнөөр авьяас билэгийг нь ч улам төгөлдөржүүлсэн юм.
|