• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-13 20:50:07    
Ираны цөмийн асуудлыг Аюулгүйн Зөвлөлд дахиж дэвшүүлэх гэж байна

Хятадын Олон Улсын Радио

    Америк, Орос, Хятад, Их Британи, Франц, Герман 6 орон 12-ын үдээс хойно Парист гадаад хэргийн сайдын хэмжээний бага хурал хийж, Ираны цөмийн асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд дахиж дэвшүүлэхээр шийдсэн байна.

    Францын Гадаад хэргийн сайд филип Дуст-Блази бага хурлын дараа мэдэгдэл тунхаглан уншиж, 6 орон Аюулгүйн Зөвлөлөөр тогтоол батлуулж, уран баяжуулах төлөвлөгөөг нь тасалдуулахаар Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагаас Иранд тавьсан шаардлагыг хязгаарлах хүчинтэй болгоно. Иран хэрэв тогтоолыг хүлээн авахаас татгалзвал, 6 орон "НҮБ-ын дүрм"-ийн 7-р бүлгийн 41-р заалтын үндсэн дээр түүнд эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар чармайна. 6 орны үүнээс өмнө дэьшүүлсэн төсөлд нааштай хариу өгөхийг мэдэглэл бас Иранд дахин уриалжээ.

    Бага хуралд оролцсон Хятаын Гадаад Харилцааны Яамны орлогч сайд Жан Е-сүй мөн дөр хэлэхдээ, Хятад улс цөмийн зэвсэг дүгэн дэлгэрэхийг эсэргүүцсээр ирсэн бөгөөд дипломат арга замаар Ираны цөмийн асуудлыг зохицуулах нь хамгийн сайн сонголт юм гэж үзэж байна гэжээ.

    Мөн 12-ын өдөр Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмади- Иежад Тегеранд хэлэхдээ, шударга үндсэн дээр холөогдох талуудтай Ираны цөмийн асуудлаар хэлэлцээ хийхэд Иран бэлэн байгаа боловч, өөрийн "булаагдаж болшгүй эрх ашг"-ийн асуудлаар үнэ хаялцахгүй юм гэжээ. 6 орны төсөл нь Ираны цөмийн зүй ёсны эрх ашгийг хүндэтгэх юм бол Иран түүнийг хүлээж авна гэж Ираны Гадаад хэргийн орлогч сайд Манучер Мохаммади илэрхийлжээ. \ О.Дарамбазар орчуулж Номин хянав.\