Газар нутгаар хуваах юм бол Бээжинд янз бүрийн шөлийг олж уудаг. Жишээлбэл зүүн хойт нутгийн исгэлэн байцай, пүнтүүзтай гахайн махны шөл, мөөгтөй тахиан махны шөл, баруун хойт нутгийн хонин махтай шөл, өмнөд нутгийн ногоотой шөл, Хүбэй мужийн ваарт чанасан шөл зэрэг зүйл зүйлийн байдаг.
Сүүлийн жилүүдэд эдийн засаг хөгжиж, олон улсын солилцоо эрчимжхийн хирээр Бээжин хотонд гадаадын шөл ч бага бус орж ирсэн юм. Адил бусын онцлогтой европийн олон шөл нь нийслэлчүүд маш таалагдаж байна. Үүний дотор хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь Оросын онцлогтой улаан лоолийн шөл юм. Хятадад бас Лөү Сүн Тан шөл гэдэг. Энэ шөлийг лууван, түмс, бөөрөнхий сонгино, үхрийн мах, улаан лооль зэрэг материалаар хийсэн юм. Өнөөгийн байдлаар зүүн өмнөд Азийн онцлогтой ресторан нь Бээжинд гүйлгээ сайтай болохоор тайландын сам хорхойтой исгэлэн халуун шөл нь ч олон хүнд таалагдах болжээ.
Шөлийг яаж уух тухай бас их дүрэмтэй байдаг. Мэргэжилтэний танилцуулсанаар, өдрийн хоолны цагт шөл уух нь илчийн хэмжээг хамгийн бага шингээдэг учраас таргалахаас сэргийлж чаддаг. 1 2
|