Өнөөдөр Лю Шян дэлхийн рекорд амжилтыг шинэчилсэн нь санаснаас гадуур биш юм. Дасгалжуулагч Сүн Хайпин хэлэхдээ, Лю Шян дэлхийн рекорд амжилтыг шинэчлэх нь эрт оройн асуудал юм, харин өнөөдөр шинэчлнэ гэж санаагүй гэжээ. 2005 оны 4-р сард Сүн Хайпин сурвалчлагчид Лю Шян ойрын хоёр жилд дэлхийн рекорд амжилтыг шинэчлэнэ. Лю Шянгийн хүчин чадал нь дэлхийн аварга Олимпийн аварга болж чадах төдийгүй, дэлхийн рекорд амжилтыг шинэчилж чадна гэжээ.
Лю Шян болон Сүн Хайпин хэлэхдээ, олон улсын хөнгөн атлетикийн хүмүүс, таньдаг танихгүй дасгалжуулагч, тамирчин сурвалжлагч олон хүн ирж бидэнд баяр хүргэж байна гэжээ.
Лю Шянгийн тогтоосон дэлхийн рекорд амжилт нь маш их ач холбогдолтой юм. Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдйн богино зайн гүйлтийн төрлөөр Лю Шян Хятадын түүхийг өөрчлөн бичсэн хүн, спортын энэ төрлөөр Лю Шян Олимпийн наадмаас алтан медаль авсан анхны Хятад хүн, өнөөдөр тэрээр Хятадын өмнөөс дэлхийн рекорд амжилтыг шинэчилсан анхны хүн болсон байна. 1 2 3
|