Одоогоос таван жилийн өмнөх 7-р сарын 13-ны өдөр даян дэлхийн анхаарал москва хотод төвлөрч байлаа. Нэн ч Хятадчуудын анхаарал Оросын нийслэл москвад төвлөгч байсан нь мэдээж юм. олон улсын олимпын хорооны ерөнийлөгч байсан Истани нутатай Самаранч өвгөн 2008 оны зуны олимпыг Хятадын нийслэл Бээжинд зохион явуулна гэж зарласан тэр агшинд Хятадчууд баяр хөөрийн далайд умбаж, хөл хөөрцөг болцгоосон юм. тэр үед Хятадын төрийн зөвлөлйн ерөнхий сайдын орлогч байсан Ли Лань Чин тэргүүтэй олимпын наадам зохион явуулах эрх олж авахын төлөө төлөөлөгчид ийм сайхан амжил олоод буцаж ирэхэд Хятадын даяар баярын магнай тэнийж байсан юм. тухайн үед Хятад улсын дарга байсан Жян Зэ Минь зохион явуулах эрх олж авсанд зориулж догдолсон сэтэглээ дарж ядан үг хэлж байсан нь саяхны юм шиг санагдаж байна. Бээжингийн оршин суугид ёстой хөлтэй хөлхөж хөлгүй нь мөлхөж байсан цаг.
Таван жил мянга найман зуу гаруй хоног үнэхээр хурдан өнгөрчээ. Дэлхийн дахины өмнө хийсэн амлалтаа нэр төртэйгээр биелүүлэхийн тулд Хятадчууд их олон зүйлийн ард махран зүтэгсээр өдөр хоног чухам яаж өнгөрснийг мэдээгүй байжээ. Тэр цагаас хойш Хятад улс ганцхан дэлхий, ганцхан мөрөөдөл гэдэг олимпын уриа дэвшүүлж, ногоон олимп, шинжлэх ухааны олимп, хүмүүнлэгийн олимп зохиох зорилт тавин ажиллаж эхэлсэн юм. хамгийн түрүүнд олимпын орд талбай байгуулах ажил эхэлж, шувууны үүр нэртэй олимпын спортын төв цэнгэхлдэх талбай байгуулах болон усны моликол нэртэй усанд сэлэлтийн ордон байгуулах ажил өрнөж эхэлсэн юм. Бээжин хотын агаар мандлын бохиртолыг багасгах, Бээжинд хотыг цэцэрлэгжүүлэх зэрэг тоогүй олон ажил ундарч байсан юм. олимпын зохион байгуулах хороо Бээжингийн олимпын сүлд, олимпын бэлэг тэмдэг гэх мэтийг нийтэлж, Бээжингийн олимпыг сурталчлах зорилго бүхүй олимпын соёлын наадам зохион явуулж эхэлсэн юм. Бээжингийн олимпын зах зээлийн сурталчилгааны ажил эхэлж хамтын ажиллагааны 387 төсөл нь дотоод гадаадын худалдаачдын сонирхолыг татаж, эхний бүлэг арван төм төслийн хүрээнд 20 тэрбум юаний хэлэлцээр байгуулсан юм. энэ мэтээр бэлтгэл ажил маань товолсон ёсоороо хийгдсээр байна. Үлдсэн долоон зуу гаруй хоногт хийж бүтээх нэн их зүйл Хятадчуудын өмнө тавигдаж байгаа юм. Хятадчууд урьд өмнө байгаагүй сайхан олимп зохионо гэдэг бид бүхэн итгэл төгөлдөр байгаа юм.
|