Билис гэдэг халуун бүсийн хүчтэй хар салхи 14-ний өдрийн үдэд Хятадын зүүн өмнөт нутгийн Фү жянь мужийн Шя пү шянь руу секундэд 30 метрын хурдаар дайран ирсэн байна. Хүчтэй хар салхи үргэлжлэн баруун хойшоо чиглэх юм байна.
Уг мужийн цаг агаарын салбарынхан хүчтэй салхи, аадар борооноос сэргийлэх ажлаа эрчимжүүлж, гамшигт нэрвэгдэх аюултай районы ард иргэдийг тайван газар руу шилжүүлсэн байна.
Сурвалжлагчийн ойлгож мэдээлснээр, энэ хүчтэй салхины төв нь 13-ны шөнө Хятадын Тайвань мужийн И ланьд орж ирсэн юм байна. \Номин орчуулж Буян хянав\
|