• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-17 14:33:07    
Гүй жөүгийн монголчууд

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Гүй жөү муж бол олон үндэстэнтэй муж юм. Хятад үндэстэнээс гадна бас 17 үндэстэний цөөнхтэй, үүнд монгол үндэстэн ч бий. Гэхдээ хүмүүс Гүй жөүд монгол хүн бас байна гэж ердөө мэддэггүй юм.

     1325 онд Тэмүүжний 5-р үеийн омбол Чэнцүн хаан дүү төмрөө Нан пин ванаар томилжээ. Төмрөөс 9 хүү, 1 охинтой. Юань Улсын сүүлчээр улаан алчууртаны бослого гарч, Зү юань жан Юань Улсыг дайрч, Монголын төр умраш нүүв. Гал усны аюул зовлонд тулгарсан "9 хүү, 1 хүргэн" гэр өрхөө дагуулан дутааж, Сьчуан мужын Лү зөүд хүрэхэд боомтын харуул шүүн асуув. Энэ үе мөрөн дотор загас үсрэх харагдасанаас самбаа төрж, Юи овогтой гэж хариулж боомтыг амар түвшин өнгөрчээ. Фэн жин чао гүүр дээр арвуулаа зөвдөж, төмөр овгоо юигээр халж, салалцан дутаахаар тогтожээ. Хожмын өдөр үр хойчисын уулзан танилцахад гэрч болгохын төлөө бургас хатгахаар тэмдэг болгож, үүсэл гарлын түүхээ шүлэглэн цээжлээд салж явцагаажээ.

     1600 оны үед нэг бүлэг юи овогтон Гүй жөү мужид ирж нутаглав. Өөрчөлөлт нээлтийн дараа Да фэн сяны Фэн шань сянгийн төмөр овогтой 8000 гаруй хүмүүс юи овгоо халж, монгол овгоо сэргээн Гүй жөүгийн анхдагч монгол үндэстэний өөртөө засах сянгийг байгуулжээ. Ши чянь сянь болон Сэ нан сяний 8500 гаруй хүн монгол овгоо сэргээсэн байна. Ши чянь сяний Зүн ба вэнь балгасны Хэ ши цүнь тосгоны 657 хүн монгол овгоо сэргээж, монгол үндэстэний өөртөө засах тосгоныг байгуулжээ. 2003 онд Гүй жөү мужын эмнэлэгийн дээд сургуулийн 20 гаруй порфессор тусгай мэрэгжилтэн нар Ши чянь сянь болон Сэ нан сяний төмөр овгоо юигээр халагсадад нийтэм байцаалт хийж, DNA-гийн шалгалт хийгээд Чингэсийн хойчис болохыг нотолжээ. Одоо Гүй жөү мужын хүн амын бүртгэлд 40 мянга 6000 гаруй монгол хүн бий.