Хятад улс газар нутаг өргөн уудам хүн ам үндэстэн ястан олон, өнө эртний түүх соёлтой орон юм. Үүүний дотор олон газрын хоол хүнс хэрэглэх зан заншил ч нутаг усны өвөрмөц онцлогтой байдаг. Одоо та бүхэнд Хэ Наньчууд гурил хоолыг олон янз болгон хэрэглэдэг тухай танилцуулъя.
Хятадын төв нутагт амьдардаг Хэ Наньчууд гурил хоолыг олон янзын болгон хэрэглэдэг. "Гадна нутгийн хүн Бээжинд ирээд урт цgгаан хэрэмд хүрэхгүй, шарсан нугас идэхгүй буцвал Бээжинд хүрсэнгүйтэй адил" гэдэгчилэн гадна газрын хүн Хэ Наньд хүрээд " хүй мянь" идэхгүй буцахад хүрвэл Хэ Наньд хүрсэнгүйтэй адил гэсэн үг байдаг. Өөрөөр хэлбэл Хэ Наний гурил хоол онцлогтой гэснийг харуулж байгаа юм.
Хэ Наньчуудын амьдралд гурил хоол дудаж болохгүй юм. Үүний дотор "хүй мянь" нь Хэ Наньчуудын хамгийн дуртай хэрэглэдэг, хамгийн нэр нөлөөтэй хоол юм. Үхэр хонины махтай гурилтай шөл дээр улаан чинжүгийн тос дусааж, жижиг хэцсэн нов ногоон Янь сүйтэй өнгө ялгарсан гурилыг идэхийг бүү хэл харахад ч гоё сайхан байдаг .Үүн дээр бас пүнтүүз, хэрцсэн дүүпүү, хайдай ногоо, дэлдүү зэргийг хийгээд идвэл нэн ч аматтай бөгөөд шим тэжээлтэй юм.
Хэ Нань мужийн төв Зэн Жөү хотын гудамж бүрт "хүй мянь" гурил хоолны гуанз олон байдаг. Амьдалын айжим алхаа түргэсхийн хирээр хүмүүс завтай бол гэртээ гурил хоол бэлтгэн, зав муутай бол гуанзад хүрч нэг аяга халуун шөлтэй гурил хоол идээд ажил албаа амжуулахад маш дөхөм байдаг.
" Хүй мянь"-иас гадна, "лү мянь", "чао мянь", "ла мянь" жигнэсэн мянь зэргийн халуун, хүчлэг олон үнэр амттай, урт, өргөн, нарийн гээд олон янз хэлбэрийн гурил хоол байдаг.
Хэ Наньчууд гурил хоолыг улиралын өөрчилтээр хэрэглэдэг. Халуун шөлтэй гурил хоолыг өвлийн хүйтэн улиралд хэрэглэнэ. Аагим хулуун зуны улиралд гурил хоолыг чанаад хүйтэн усанд хийж хөргөөд саримсаг, өргөст хэмх зэрэг хүнсний ногоо хийж сэрүүн хоол болгон иддэг.
Хэ Наньчуудын гурил хоол хэрэглэх заншил нь орон нугийн улаан буутай үйлдвэрлэхтэй нягт холбоотой юм. Хэ Нань бол Хятадын хөдөө аж ахуйн их муж, төв нутаг нь сэрүүн бүсийн уур амьсгалд орших болохоор улаан буутай тариалахад хамгийн тохиромжтой нутаг юм. /Урангоо орчуулж бэлтгэв/
|