• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-17 15:49:58    
Шалгруулалтад хамгийн олон санал авсан үзэмжит цэг

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын арван их үзэмжит цэгийн шалгруулалтад хамгийн олон санал авсан үзэмжит цэг бол түмэн газрын урт цагаан хэрэм юм. 1985 оны 9-р сарын 9-ний өдөр Хятадын аялал жуулчлалын "Жүн Гүө Люй Юу Бао" сонины зохион байгуулсан Хятадын арван их үзэмжит цэгийн шалгруулалтын дүнд урт цагаан хэрэм хамгийн олон санал авч нэгдүгээр байранд шалгарсан байна. Удаахь есөн байранд Гүйлиний уул ус, Ханжөүгийн Шихү нуур, Бээжингийн хааны ордон, Сүжөүгийн цэцэрлэгт хүрээлэн, Аньхүийн Хуаншань уул, Хөхмөрний аурван хавцал, Тайваний Ри Юэтань нуур, Чэндэгийн хааны зуслан, Чинь Шихуан хааны бонхоны цэрэг морины загсаал тус тус орсон байна.

     Хятадын байгаль орчны эрүүл ахуйн талаар хамгийн түрүүнд үлгэр жишээ болсон үзэмжит цэг: Хятадын байгаль орчны эрүүл ахуйн талаар хамгийн түрүүнд үлгэр жишээ болсон үзэмжит цэг бол Хятадын таван хайрханы магнай болсон Тайшань уул юм. 1990 оны 11-р сард Хятад даяар нэртэй энэ үзэмжит цэг ийм цол хүртсэн байна.

     "Дэлхийн соёл болон байгалийн өвийн загсаалт"-д орсон анханы үзэмжит цэг: "Дэлхийн соёл болон байгалийн өвийн загсаалт"-д орсон Хятадын анханы үзэмжит цэг бол Тайшань уулын үзэмжит цэг юм. Тайшань уул бол Хятадын нэрд гарсан байгаль, соёлын үзэмжит цэг юм. 1987 онд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Тайшань уулыг "Дэлхийн соёл болон байгалийн өвийг хамгаалах конвенц"-ийг үндэслэн байгуулагч орнуудын төлөөлөгчээр бүрэлдсэн Дэлхийн өвийн хороо батлан зөвшөөрч, "Дэлхийн соёл болон байгалийн өвийн загсаалт"-ад оруулсан байна. 1991 оны 6-р сарын 26-ны өдөр, Хятадын ЮНЕСКО-гийн үндэсний комис болон Барилгын яам бээжингийн Ардын их хурлын ордонд Тайшань уулыг "Дэлхийн өвийн загсаалт"-ад оруулах үнэмлэх олгох ёслол хийж, ЮНЕСКО-гоос Хятадад суугаа төлөөлөгч Тайшань уулны үзэмжит районы удирдах газарт "Дэлхийн өвийн загсаалт"-ын үнэмлэх олгосон байна.

     "Дэлхийн өвийн бүртгэл"-д орсон анханы соёл, байгалийн өвүүд: Хятадын "Дэлхийн өвийн бүртгэл"-д орсон анханы соёл, байгалийн өвүүд бол Тайшань уул, урт цагаан хэрэм, хааны ордон, Дүньхуангийн чулуун агуй, Чинь Шихуйи хааны бонхон, Бээжингийн хүн сармагчины буурь болно. ЮНЕСКО-гийн "Дэлхийн соёл болон байгалийн өвийг хамгаалах конвенц"-ийн Дэлхийн өвийн хороо 1987 оны 12-р сарын 7 – 11-ний өдөр Парист 11-р бүгд хурал хийж, Хятадын Тайшань уул, урт цагаан хэрэм, хааны ордон, Дүньхуангийн чулуун агуй, Чинь Шихуйи хааны бонхон, Бээжингийн хүн сармагчины буурийг оролцуулсан дэлхий олон улс орны нийт 41 газрыг "Дэлхийн өвийн бүртгэл"-д оруулхооор батлан зөвшөөрсөн байна. Энэ бол Хтяад улс анха удаа энэ бүртгэлд хамрагдаж байгаа болно. \М.Цэцэн бэлтгэв\