8-ын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдагчдын уулзалтад оролцож байгаа Хятад улсын Дарга Хү Жиньтао 7-р сарын 16-ны үдээс хойно Оросын Санкт-Ретербургт Америкийн Ерөнхийлөгч Жорж Буштай уулзсан байна. Хоёр тал Хятад Америкийн харилцаа, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн том чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцжээ.
Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн нар хамтаар сэтгүүлчидтэй уулзах үе, Дарга Хү Жиньтао юуны өмнө Хятад Америкийн харилцааны хөгжлийн өнөөгийн байдлыг нааштай үнэлсэн бөгөөд уулзалтын явцад хоёр тал хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх асуудлаар тохиролцсон нийтлэг ойлголтынхаа талаар танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ:
"Стратегийн дээд түвшнээс, алс хэтийн харцаар Хятад Америкийн харилцаанд хандаж зохицуулалт хийж, хоёр орны ашиг сонирхолын нийтлэг талыг тэлж өргөтгөхөөр хүчин чармайлт гарган ажиллаж, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, шинжлэх ухаан техник, терроризмийн эсрэг тэмцэл, цөмийн зэвсэг түгэн дэлгэрэхээс сэргийлэх, хоёр арми зэрэг салбар дахь хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг бид зөвшөөрсөн. Үүний зэрэгцээ бас нөгөө талынхаа анхаарч бий асуудлыг чухалд үзэж, хоёр орны харилцаанд оршиж байгаа эмзэг асуудлыг эв зүйтэй зохицуулж, Хятад Америкийн харилцааг үргэлжлэн урагш ахиулахыг бид мөн зөвшөөрсөн юм" гэжээ.
Ерөнхийлөгч Жорж Буш хэлэхдээ: Дарга Хү Жиньтао энэ оны 4-р сард Америкт маш амжилттай айлчилж, чухал үр дүнд хүрсэн. Америк Хятадын харилцааг Америкийн тал чухалд үзэж, хоёр орны хамтын ажиллагааг байнга эрчимжүүлэн, хоёр орны харилцааг урагш хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Надад авч хэлбэл энэ удаагийн уулзалт нь Дарга Хү Жиньтаогийн энэ оны 4-р сард Америкт хийсэн айлчлалын үеэрх хоёр талын яриа хэлэлцээний үргэлжлэл мөн гэж үзэж байна" гэжээ.
Уулзалтын явцад хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллгааны тухай ярих үе, Дарга Хү Жиньтао хэлэхдээ: хоёр тал эрх тэгш харилцан ашигтай, хамтаар хөгжих зарчмын дагуу худалдааны маргаанаа эв зүйтэй зохицуулах ёстой, Хятадын тал цаашид арга хэмжээ авч байгаад, Америкаас импортоор оруулах хэмжээгээ өргөтгөж, оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа эрчимжүүлж, юаний ханшны тогтолцооны өөрчлөлтийг тогтуунаар идэвхтэй ахиулна. Эдийн засаг, худалдааны талаар Хятад талын анхаарч байгаа асуудлыг дээд хэмжээнд чухалд үзэж зохицуулан, шинэ техникийн бүтээгдэхүүнийг Хятад улсад экспортоор гаргах талаар тавьж байгаа хязгаарлалаа сул болгож, Хятадын аж ахуйн нэгжийн Америкт худалдаа, хөрөнгө оруулалт хийхэд шударга орчин ахуй хангахыг Америкийн талд Хятадын тал хүсч байна" гэжээ.
Ерөнхийлөгч Жорж Буш хэлэхдээ: Хятадын эдийн засгийн өсөлт нь Америкийн бүтээгдэхүүний экспортын зах зээлийг өргөтгөхөд ашигтай юм, Америк Хятадын эдийн засаг, худалдааны харилцаа бол харилцан ашигтай харилцаа юм. Хятадын зах зээлд орохыг зөвшөөрөх, оюуны өмчийн эрхийг хамгаалах зэрэг талаар Хятадын талын тодорхойлсон байр суурийг Америкийн тал чухалд үзэж, Америк Хятадын эдийн засаг, худалдааны харилцааг байнга тэлж өргөтгөхөд бэлэн байна гэжээ.
Тайваний асуудлын тухай Дарга Хү Жиньтао хэлэхдээ: нэг Хятадын бодлого баримталж, "Тайванийг тусгаар тогтнуулах"-ад хүрүүлж мэдэх ямарваа хэлбэрийн ганц талын ажиллагааг эсэргүүцнэ гэж Америкийн тал илэрхийлснийг Хятадын тал сайшааж байна гэжээ.
Олон улсын өнөөгийн будлиантай байдалтай холбогдуулан, хоёр орны удирдагчид бас Солонгосын хойгийн байдал, Ираны цөмийн асуудал, Дундад дорнодын энхийн үйл явц зэрэг асуудлаар зөвшилөл хийлээ. Дарга Хү Жиньтао хэлэхдээ: Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахын үндсэн арга зам бол 6 талын хэлэлцээг нэн даруй сэргээх явдал болно гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Солонгосын хойг болон зүүн хойт Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, 6 талын хэлэлцээний ахицыг үргэлжлэн ахиулж, яриа хэлэлцээ хийж, энхийн арга хэлбэрээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зорилтод хүрэхийн төлөө хүчин чармайлт гаргана гэж хоёр тал илэрхийлсэн юм" гэжээ.
Ираны асуудлыг ярих үе, Дарга Хү Жиньтао хэлэхдээ: цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхийг Хятад улс эсэргүүцэж, дипломат арга болон яриа хэлэлцээгээр асуудлыг зохицуулахыг зорьж байна, өнөөгийн тулгамдаж байгаа асуудал бол хэлэлцээгээ нэн даруй сэргээх явдал болно гэжээ.
Дарга Хү Жиньтао бас хэлэхдээ, Хятадын тал Дундад дорнодын өнөөгийн хурцдмал байдалд маш их анхаарал тавьж, тэвцээртэй байж, байдлыг гааруулах ажиллагаа хийхгүй байхыг холбогдох талуудад уриалж, улс төрийн хэлэлцээгээр эцсийн бүлэгт асуудлыг зохицуулахыг хүсч байна гэжээ. \Рэнчинсоо орчуулж,О.Дарамбазар хянав.\
|