• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-18 11:27:05    
Дара Хү Жиньтао Оросын Ерөнхийлөгч В.Путинтай уулзжээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын Дарга Хү Жиньтао 17-ны өдөр Санкт-Петербургт Оросын Ерөнхийлөгч Дладимир Путинтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улсын болон бүс нутгийн том чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцжээ.

     8-ын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдагчдын уулзалтыг Орос амжилттай зохион явуулсанд Дарга Хү Жиньтао юуны өмнө баяр хүргэлээ.

     Дарга Хү Жиньтао Хятад Оросын харилцааг өндрөөр үнэлсэн байна. Тэр хэлэхдээ, хоёр орон олон улсын болон бүс нутгийн том чухал асуудлаархи стратегийн хатын ажиллагаагаа эрчимжүүлэн, олон улсын болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чухал үүргээ цаашид бадруулна гэлээ. эрчим хүчний салбар дахь хоёр талын хамтын ажиллагаа зарим чухал ахиутай боллоо, эрчим хүчний том төслийн хамтын ажиллагаагаа бодитойчлон хэрэгжүүэхээр хоёр тал хамтын хүчин чармайлт гаргахыг хүсч байна гэж тэр онцолсон байна. Хятадын тал хоёр орны худалданы бүтцийг сайжруулах асуудлыг дээд хэмжээнд чухалд үзэж байгаа бөгөөд Оросын талтай хамтаар нааштай арга хэмжнүүд авч байгаад, түүнийг байна шинэ үр дүнд хүргэнэ гэж Дарга Хү Жиньтао илэрхийлжээ.

     Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, Оросын тал цаашид арга хэмжээ авч, хоёр талын эдийн засаг, худалдааны салбар ялангуяа эрчим хүч, механикийн болон цахилгаан хөдөлгүүрт тоног төхөөрөмжийн салбар дахь хамтын ажиллагааг нааштай байр сууриар ахиулах болно гэжээ.

     Хоёр орны төрийн тэргүүн нар бас Солонгосын хойгийн байдлаар санал бодлоо солилцож, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах их талаас уян хатан байр суурь авч, 6 талын хэлэлцээг эртхэн эхлүүлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зорилтод хүрэхийн төлөө хамтаар хүчин чармайт гаргахыг холбогдох талуудад хандан уриалжээ. \О.Дарамбазар орчуулж Баясгалан хянав.\