• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-18 14:48:32    
Хү Жиньтао 8-ын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдагчдын яриа уулзалтад оролцож үг хэлэв [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     8-ын бүлэг болон Хятад, Энэтхэг, Бразили, Өмнөд Африк, Браззавиль нийслэлтэй Конго зэрэг хөгжиж байгаа 6 орны удирдагчдын яриа уулзалт 17-ны өдөр Оросын Санкт-Петербург хотноо боллоо. Уг яриа уулзалтаар голцуу дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал, халдварт өвчнийг хяналтад авах, боловсрол, Афризийн хөгжил зэрэг 4 асуудлыг авч хэлэлцсэн байна. Уг яриа уулзалтад орлцсон Хятад улсын Дарга Хү Жиньтао яриа уулзалт дээр үг хэлж, голцуу дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаар дэлгэрэнгүй үг хэлсэн бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагаа, олон ургалцтай хөгжил, хамтын баталгаа тогтоон хэрэгжүүлэх эрчим хүчний аюулгүй байдлын шинэ үзэл ойлголт дэвшүүлсэн байна.

     Энэ удаагийн яриа уулзалт бол бүс нутгийн халуун цэгийн асуудал даамжирч, эдийн засгийн хөгжлийн тэнцүүр алдагдаж байгаа байдал мөн газар авч, өмнөд умардын зөрөө цаашид ихэсч, терроризм, байгаль орчны бохирдол, байгалийн гамшиг, халдварт өвчин зэрэг дэлхийн нийтийн асуудал улмаар товойм болж бий байдалд болсон юм. Иймээс 8-ын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдагчдын яриа уулзалт нь хүмүүсийн анхаарлыг маш их татсан байна.

     Яриа уулзалт эхэлсэн мөн өлөр зочлогч орон—ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин юуны өмнө үг хэлж, дараа нь яриа уулзалтад оролцсон удирдагчид яриа уулзалтын хэлэлцэх хэргийн хүрээнд санал бодлоо солилцжээ.

     Хятад улсын дарга Хү Жиньтао хэлэхдээ, энэ удаагийн яриа уулзалт нь дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал, халдварт өвчнийг хяналтад авах, боловсрол, Африкийн хөгжлийг хэлэлцэх сэдэв болгосон нь цаг үедээ тохиросон мөртөө ирээдүйд хандсан зүйл болсон юм. Эдгээр асуудлыг сайтар зохицуулах нь олон орон, олон орны ард түмний ашиг сонирхолтой холбогдож, хүн төрөлхтөний нийгмийн хөгжлийн хэтийн төлөвтэй холбогдох юм гэжээ.

     Улс орон болгон бүр эрчим хүчний нөөц баялгаа бүрэн ашиглан өөрийн хөгжлөө ахиулах эрхтэй, зонхилох орнууд нь бүр олон улсын хамтын ажиллагаанаас гадуур эрчим хүчний аюулгүйн баталгаатай болж чадахгүй юм. Иймээс олон улсын хамтын нийгэмлэг нь харилцан ашигтай хамтын ажиллагаа, олон ургалцтай хөгжил, хамтын баталгааны эрчим хүчний аюулгүй байдлын шинэ үзэл ойлголт тогтоон хэрэгжүүлж, дараахи 3 талаар хүчин чармайлт гаргах ёстой. Тухайлбал нэгд, эрчим хүч хөгжүүлэн ашиглах хүрээн дэх харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүлэх, хоёрт, эрчим хүчний тэргүүний технологийг судлан нэвтрүүлэх системийг бий болгох, гуравд, эрчим хүчний аюулгүй, тогтвортой байдлын улс төрийн сайн сайхан орчин ахуйг хангах гэсэн эдгээр болно.

     Дарга Хү Жиньтао мөн эрчим хүч хэмнэхийг тэргүүн байранд тавих, дотооддоо түшиглэх, олон ургалцтай хөгжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой, хэмнэлтэй, цэвэр эрчим хүчний хангамжийн систем бүрдүүлэх гэсэн эрчим хүчний тухай Хятад улсын стратегийн үндсэн агуулгыг танилцуулжээ.

     Яриа уулзалтын үеэр тараасан бичгээр хэлсэн үгэндээ дарга Хү Жиньтао мөн халдварт өвчнийг хяналтад авах, боловсрол, Африкийн хөгжил зэрэг асуудалд холбогдуулан Хятадын талын саналыг дэлгэрэнгүй өгүүлжээ.

     Яриа уулзалтын дараа дарга Хү Жиньтао бусад орнуудын удирдагчид, олон улсын байгууллагын хариуцлагатан нартай хамт, Ерөнхийлөгч Владимир Путины бэлтгэсэн үдийн дайллагад оролцожээ. Үдийн дайллага дээр, яриа уулзалтад оролцсон удирдагчид харилцан сонирхсон олон улсын боон бүс нутгийн асуудлаар цаашид санал бодлоо солилцсан байна. Дарга Хү Жиньтао Солонгосын хойгийн байдал болон Дохагийн уулзалт хэлэлцээ зэрэг асуудлаархи Хятадын Засгийн газрын зарчимт байр суурь, саналыг тодруулан өгүүлсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав\