Энэ он гарснаас нааш шинэ эрчим хүчний байгуулалтын төсөл залгаагаар хэрэгжигдэн эхэлж, үр ашигаа хүртээхийн хамт хүмүүсийн амьдралд шинэ өөрчлөлт авчираж эхэллээ.
Өнгөрсөн майн нэгнээр хүмүүс бүр амарч зугацаан яваж байхад Фүжян мужийн Жан Пү сяны Чэн Сай гэгч цагийг амжин аблон загас үржүүлэх цөөрмөө 2000 ам метр байснаа 4000 ам метр болтол өргөтгөн байгуулсан байна.
Тэрээр хэлэхдээ, өнгөрсөнд 6-р сар болсоор өдөр бүр бараг цахилгаан тасалдаж, бидний мэт тэжээн үржүүлэх ажил үйлс эрхэлдэг хүмүүс гэсэнгүй тариан ажил хийдэг хүмүүс ч ажлаа гүйцэд хийхийн аргагүй байдаг. одоо манай энд салхины хүчээр сэнсээр цахилгаан гаргах болсноор бид ч энэ талаар санаа зовох учиргүй болж, мөн цахилгааны үнэ ч их хямд байна гэжээ.
Хятадын Да Тан компаний төлөвлөгөөгөөр бол энэ нутагт ерөнхий цогцолборын хүчин нь 100 мянган килват болох салхины хүчээр цахилгаан гаргах сэнс угсрах вм байна. Одоо нэгэнт анхны бүлэг 36 мянган килватын цогцолборыг угсраад байгаа бөгөөд энэ нь Жан Пү сяны шаардалгыг хангаж чадах юм байна. Энэд одоогоор 36 сэнстэй цахилгаан гаргах цогцолбор угсраад байгаа бөгөөд өдөрт 200 мянган килват цахилгаан үүсгэж байна.
Бээжингийн нийслэлийн музей дээвэр дээр 5000 ам метр нарын эрчим хүчийг шингээн авах хавтан байж, өдөр бүр нарын энергийг шингээн авч цахилгаан болгон хувиргаж, нийт барилгын 60 мянган ам метр талбайн гэрэлтүүлэгийг зохицуулж байна.
Нийгэм, цаашилвал айл өрөх бүхэнд авч хэлвэл шинэ эрчим хүч нь их ашиг хүртээж, хойч үеийнхэнд ач тус болох юм гэж Нийслэлийн музейтай танилцаж байсан үзэгч олон хэлж байлаа.
Сүүлийн хэдэн өдөр Шандүн мужийн Лин-и хотын иргэд их баяртай байна. Учир нь тэд DME гэдэг шинэ шатхуун хэрэглэх болжээ.
Шандүн мужийн Лин-и хотын иргэн Ли Шифэн хэлэхдээ, DME их хямд, нэг бортого нь гаазаас 5—аас 10 юань хямд байдаг. шатааж дуусахад үлдэгдэл шингэн гэж байдаггүй бөгөөд шатаахад утаа гардаггүй. Их цэвэрхэн юм гэжээ.
Одоо DME-г авто машинд хэрэглэх болжээ. 48 литр агуулдаг нэг бортого DME-аар авто машинг 400—гаас 500 км явж чаддаг. Түүний өртөг нь дизель, бензинээс 10% хямд байдаг юм байна.
Шандүн мужийн Жиү Тай химийн аж ахуйн техникийн компаний ерөнхий инжнер Ли Жижин хэлэхдээ, DME-г дизель хөдөлгүүрд хэрэглэвэл хөдөлгөгч хүчний үзүүлэлт нь 5%-10%-аар сайн болж, дуу шуугианыг 2%-3%-аар багасхадаг байна. Авто машины бохирдол хий нь ч европын 3 стандартад хүрч чаддаг гэжээ.
Манай орны DME ялгаварлан авах онцгой аргаар бол 1 тонн нүүрснээс 400 килограмм DME боловсруулан гаргаж, адил хүндийн жинтэй гаазыг орлуулж болдог. Нүүрсний ашиглалтын хэмжээ нь ч гадаадынхаас 10%-аар өндөр байдаг юм байна. Одоо манай орон жилд 150 мянган тонн DME үйлдвэрлэх хүчин чадалтай болж, дэлхийн нийт гаралтын тал хувь гаруйг эзэлэх болжээ.
|