5-р сарын 29-д Хятадын Соёлын яам Сьчуань мужийн Чэндү хотод бүх Хятадын соёлын системийн соёлын аж үйлдвэрийн хурал хуралдуулсан байна. Соёлын яамны сайд Сүн Жя-жэн Сьчуан мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, мужийн дарга Жан Жүнвэй жич бүх Хятадын 31 муж өөртөө засах район, хотын соёлын ажил төрөл гол удирдаж байгаа хариуцалгатан уг хуралд оролцсон байна.
Сүн Жя-жэн уг хуралд чухал үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ: манай нам дэлхийн шинжлэх ухаан техник, соёлын тэргүүн эгнээнд явах үзэл баримтлалын үүднээс, социалист орчин үеийн үйлсийн бүх талыг нэгдэлтэй бодож, хүний төлөө бодох, тал бүрээр, зохицонгуй, хэлбэрэлтгүй хөгжих шинжлэх ухаанч хөгжлийн үүднээс социализмийг байгуулах болон эесэг нийгэм байгуулах зорилт, эесэг дэлхий байгуулах хүслэн төлөвлөн дэвшүүлж, хөгжлийн зорилт болон хөгжлийн замаа нэгдэлтэй болгож, улс орны алс холын хөгжилд стратегийн үзэл сана болон стратегийн чиг шугам тогтоосон юм.
" Манай нам соёлын байгуулалтыг ер нь дээдлэн хүндэтгэж ирсэн юм. Намын 16-р их хурлаас хойш, нам болон засгийн газар соёлын байгуулалтыг хүндэтгэн үзэх хэмжээ урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрсэн юм. Намын төв хорооноос соёлын үйл хэрэгт тус дөхөм үзүүлэн, соёлын аж үйлдвэрийг тал бүрээр зохицонгуй хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, соёлын хөгжилд өргөн уудам орон зай гаргаж өгсөн юм. Соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэх бол зах зээлийн эдийн засгийн нөхцөлд социалист соёлыг цэцэглүүлэн, ард олны үзэл санааны соёлын шаардлагыг хангах чухал арга зам болох юм гэжээ.
Сүн Жя-жэн цааш нь хэлэхдээ: бид заавал засгийн газрын үүрэг хариуцлагаа биелүүлж, нийт иргэдийн үзэл санааны ёс журам болон шинжлэх ухаан соёлын боловсролыг дээшлүүлэх шаардлагын дагуу,буяны чанартай соёлын үйлсийг дорбитой хөгжүүлэхийн зэрэгцээ олон нийтийн соёлын үйлчилгээний системийг байгуулан, ард олны соёлын үр бүтээлийг хамтаар эдлэх үндсэн ашиг сонирхлыг хамгаалж, мөн соёлын аж үйлдвэрийг дорбитой хөгжүүлэн, соёлын аж үйлдвэрийн бодлогыг боловсронгуй болгож, соёлын захын тогтолцооны байгуулалтыг түргэтгэж, манай орны соёлын аж үйлдвэрийн бүхэл цогцын хүч болон өрсөлдөх хүчийг тасраагүй нэмэгдүүлэн эрчимжүүлэх хэрэгтэй. Буяны чанартай соёлын үйлс болон эрхлэлтийн чанартай соёлын аж үйлдвэрийг тал бүрээр зрхицонгуй хөгжүүлэх бол Хятадын социалист соёлыг цэцэглүүлэн хөгжүүлэх заавал явах зам болох юм гэжээ. /Пэрлаймаа орчуулав/
|