• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-18 15:06:47    
Хөгжиж байгаа Жянсү мужийн хөдөө тосгон

Хятадын Олон Улсын Радио

    Хятад улс бол хөдөө аж ахуйн том орон. Хөдөө тосгоны эдийн засаг нийгмийн хөгжил нь хотынхоос хоцронгүй. Энэ байдлыг өөрчлөхийн тулт, Хятадын засгийн газраас ойрын 5 жилд хөдөө аж ахуйн байгуулалтын алхааг түргэтгэнэ гэж дэвшүүлжээ. Сурвалжлагч хятадын дорнод нутгийн Жянсү мужаар явж сурвалжлага хийж,тэндэхийн хөдөө тосгон нээн хөгжүүлэх район гаргаж, хот суурины байгуулалтыг түргэтгэх зэрэг арга барилаар хөдөө тосгоны хөгжилд тус төхөм үзүүлж байгааг ойлгожээ.

     Жянсү мужийн Гуань нань сянь нь тэгш тал гарзартай, Хятадын шилдэг хөвөнгийн үйлдвэрлэлийн бааз бөгөөд улсийн хэмжээний эклогийн үлгэр жишээ сянь болно. Гэвч эдийн засгийн хөгжил нь удаан байсаар. Орон нутгийн албан тушаалтан СүньМин сурвалжлагчид хэлэхдээ: тариа тариахыг чухалд үзэж бизнес хийхийг хөнгөвчилдэг уламжлалт үзэл бодол нь орон нутгийн эдиийн засгийн хөгжлийг боогдуулж байгаа гол хүчин зүйл болж байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, урт хугацааны турш Гуань наний эдийн засаг зогсонгуйрсан. 2002 онд Гуань нань сяний гадаадын хөрөнгийг ашигласан. Тариачдын хүн нэг бүрийн дундач орлого, ажилтан ажичдын дундач цалины үзүүлэлтээр муждаа сүүл барьж байсан гэжээ.

     Гуань нань сяниар урсан өнгөрч байгаа гуань хэ гол нь ашиглаж болох эх баялаг юм. Уг гол өргөн, гүн, 160 гаруй км урт. Орон нутгийн засгийн газраас усан тээврийн нөхцөл боломж, хөдөлмөр хүчний давуу талаа ашиглан, эдийн засгийн нээн хөгжүүлэх арйон байгуулахаар шийджээ.

     Нээн хөжүүлэх район нь аж ахуйн нэгж болон хөрөнгө мөнгийг ихээхэн татаж, орон нутгийн эдийн засаг болон ард иргэдийн амьжиргааны түвшинг ч дээшлүүлсэн бөгөөд Гуань наний хүмүүсийн тариа тариахыг чухалд үзээд безнес хийхийг хөнгөвчилдэг уламжлалт үзэл өөрчлөгджээ. Нутгийн ардууд сэлүү цагаараа үйлдвэрд очиж ажил хийх болжээ.

     Гуань нань сяний нэг бэлэн хувцасны үйлдвэрд сурвалжлагч очиж сурвалжилжээ. Энэ үйлдвэр гадаадын үйлдвэрлэгч талын захиалгаар бэлэн хувцас үйлдвэрлэж байна. бүтээгдэхүүнээ шууд гадаадад борлуулдаг юм байна. Уг үйлдвэрийн ажилтан Шяо Хүншя сурвалжлагчид хэлэхдээ, 3 жилийн өмнө би Японд ажил хийж байсан. Өнөө гэр орондоо харьж ирээд энэ үйлдвэрийн цекийн ахлагчаар ажиллаж байна. Японд ажиллахад цалин өндөр боловч энд ажиллах сонирхолтой. Энэ үйлдвэрийн удирдан хамааралт нь Японыхоос ялгараад байх юмгүй гэжээ.

     Хэдэн жилийн байгуулалтаар Гуань нань сян нь сяний хотоор гол болгосон эдийн засгийн нээн хөгжүүлэх район болон гол мөрөн, тэнгисийн эргийн эдийн засгийн нээн хөгжүүлэх бүс болон бүрэлдсэн байна.