• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-18 17:42:03    
Күнзийн дээд сургууль түргэн хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио

     Күнзийн дээд сургуулийн тухай их хурал Бээжинд тун саяхан болсон юм. Хятад хэл заахаар гол болгосон ашгийн бус энэ байгууллага өнөө дэлхийн их олон улс орон, газар нутагт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд чадлын хирээр Күнзийн дээд сургуулийн ажлыг дэмжиж, Хятад хэлэнд сонирхолтой гадаадын хүмүүст тус дөхөм үзүүлэх болно гэж Хятадын засгийн газар амлалт хийсэн байна.

     Күнзи бол Хятадын уламжлалт соён гэгээрүүлэгч юм. Гэвч Күнзийн дээд сургууль нь Күнзийн үзэл санааг заадаг сургууль биш, харин Хятадын болон гадаадынхан хамтран байгуулсан, гадаадын хүмүүст Хятад хэл зааж, Хятад соёлыг дэлгэрүүлдэг байгууллага юм.

     БНСУ-ын Күнзийн дээд сургууль 2004 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд дэлхийн анхны Күнзийн дээд сургууль юм. Өнөө энэ сургуульд 400 хүн сурч байна. Ноён Ким Ки Чеол бол түүний доторхи нэг нь юм. Тэрээр хэлэхдээ, Күнзийн дээд сургуульд эхэлж орохдоо зөвхөн сонирхоод орсон, харин одоо үзэхэд маш хэрэгтэй байна гэжээ. Тэрээр хэлэхэдээ: би Хятад хэл хоёр жил сурч байна. Хятад хэл сурсаны дараа Хятад соёлд нэн сонирхолтой болсон, Хятад улс маш том, Хятад хэл сайн сурвал Хятадад очиж ажил төрөл эрхэлэх, бизнес хийхэд тус болно гэжээ.

     Өнгөрсөнд Хятад хэл сурахад Хятад улст очих баймаажин сурдаг ганцхан зам байсан, одоо гэрийхээ хазууд сурах боломжтой боллоо гэж Ноён Ким Ки Чеол ярилаа.

     Күнзийн дээд сургуулийн их хурал дээр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Чэнь Жили үг хэлж, Күнзийн дээд сургууль өнөө дэлхий таван их тивд түгэж байна гэж танилцууллаа. Тэрээр хэлэхдээ:

    Өнөө дэлхийн 36 улс орон, газар нутагт нийт 80 Күнзийн дээд сургууль юм уу танхим байгуулагдсан. Күнзийн дээд сургууль байгуулагдсан явдал нь Хятад хэл сурах сонирхолтой гадаадын хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангаж, Хятад болон дэлхийн олон орны эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа болон харилцаанд тус дөхөм үзүүлэхэд ашигтай юм гэжээ.

    Хятад хэл, Ханзийг сурахад их хэцүү учраас нэг үе дэлхий дээр Хятад хэлийг сонирхох хүн их олон биш байсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд Хятад улс өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлэн, эдийн засаг нь түргэн хөгжихийн хирээр Хятад улс болон дэлхийн олон орны хэлхээ холбоо явах тусмаа өргөжин гүнзгийрч, Хятад хэл сурах сонирхолтой хүн түргэн нэмэгдсэн учраас их олон оронд Хятад хэлний багш дутмаг болсон байна.

     Ийм байдалд Хятадын засгийн газар гадаадад Күнзийн дээд сургууль байгуулж, Хятад хэл сурах сонирхолтой гадаадын хүмүүст үйлчилхээр шийдсэн юм. Өнөө байгуулагдаад байгаа Күнзийн дээд сургууль нь Хятад хэлний олон зэрэглэлийн сургалт, шалгалт, тэмцээ зохион байгуулж, Хятадад сурах зөвлөгөө өгөх, Хятад соёл сонирхох арга хэмжээ зохиох зэрэг үйлчилгээ хангаж, орон нутгийн ард түмний талархал сайшаалыг хүлээж байна.

     Улс орнуудын адил бус онцлогт тохируулан адил бус улс оронд байгаа Күнзийн дээд сургууль нь сургалтын адил бус арга хэлбэр хэрэглэж байгаа юм байна. Францын Поитиерс их сургуулийн Күнзийн дээд сургуулиар жишээлбэл, бид Хятад хэлний сургалтын бүрэн бүтэн төхөөрөмж байгуулсан байна гэж тус их сургуулийн захирал Алаин Тигнот хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ:

     Бид зайн сургалтын төв, баримт бичгийн төв байгуулсан, энэ баримт бичгийн төвд Хятад хэлний 3000 гаруй төрлийн ном байгаа. Үүнээс гадна бид мөн хэлний туршилтын дээд сургууль байгуулсан, үүнийг голцуу Хятад хэлний сургалтад хэрэглэх бөгөөд олон нийтэд нээлттэй байлгах болно гэжээ.

     Кенийн Найрубигийн Күнзийн дээд сургууль Хятад соёлын хичээл нээж Хятад хэл зааж байна. Үүнд мөн Хятад кино үзүүлэх, Хятадын уран бичлэгийн хичээл зэрэг агуулга багтаж байгаа юм байна. Найрубигийн Күнзийн дээд сургуулийн оюутад Хятадаар ярьж, Хятад дуу дуулж байна.

     Өнөө нэгэнт байгуулагдсан Күнзийн дээд сургуулиас гадна бас 30 гаруй орны 70 гаруй байгууллага Күнзийн дээд сургууль байгуулах өргүүдөл дэвшүүлээд байна. Энэ жил Күнзийн дээд сургуулийн нийт тоо 100-гаас давах болно гэж холбогдох хүмүүс төсөөлж байна.