"Нойр бол мэдрэлийн системийн аварагч мөн" төдийгүй эрүүл чийрэг явахын гол шалгуур юм. Хэрэв хэзээд нойр алдаад, урт хугацаагаар яарч бачимдсан орох юм бол хэвийн ажил, амьдаралд чинь гарцаагүй нөлөөлөх болно. Иймээс доорх хэдэн аргуудаар нойр хулжих ба олон зүүдлэхээс сэргийлэх хэрэгтэй байна.
1. Том улаан чавга дэвтээсэн ус уух: Улаан чавга сайхан амттай, идэхэд зөөлөн, элэг ходоодонд сайнаар нөлөө үзүүлдэг юм, мэдрэлийн ядаргаатай, сэтгэл санааны бухимдалтай хүмүүс 30-160 грамм чавгыг элсэн чихэртэй усанд чанаад орой болгон унтахаасаа өмнө уугаад байвал нэлээд сайн үр дүнд хүрч болох юм.
2. Чонын хармагийг зөгийн балд дэвтээж уух: Шинэхэн ургасан чонын хармагийг угааж цэвэрлээд зөгийн баланд дэвтээнэ, 1 долоо хоногийн дараа, өдөр бүр өглөө, үд, үдшийн цагаар тус бүр 1 удаа ууж, удаа бүр 15 мөхлөг чонын хармаг идэхийн дагуу зөгийн балаа ч ууна. Үүнд хонгорцогт модны зөгийн бал нь хамгийн сайн байгаа юм.
3. Шар будаатай шингэн хоол идэх: Шар будаатай шингэн хоол идээд унтвал, хүний нойр амархан хүрдэг байна.
4. Хушганы цөмтэй шингэн будаа идэх: Цагаан будаатай шингэн хоолондоо 50 грамм хиртэй хушганы цөмийг талхаж хийгээд зөөлөн галаар болгоно. Харин хушганы цөмийг нь их үйхгүй байж болно.
5. Зэрлэг чавгын цөмийг идэх: Унтахаасаа 10 минутийн өмнө зэрлэг чавганы хуурч болгосон цөмийг 10 мөхлөг идэх нь хойрт тустай. Харин эхүүн цай болон сэргээш уухыг цээрлэх хэрэгтэй.
6. Шүлхий тутарган цагаан болон тураг сараанатай шингэн будаа идэх: Энэ хоолыг хийхэд 60-90 грамм тураг сараана, зохих хэмжээний шүлхий тутарган цагаан, бас жаахан бурам байх шаардлагатай. тураг сараана болон шүлхий тутарган цагааныг хамт чанаж шингэн будаа хийнэ, болсон хойно нь жаахан бурмаар амтлаад өглөө бүр хөрөхөөс нь өмнө ууна, энэ мэтээр 7-10 өдөр дараалан уувал, шим тэжээл сэлбэх, элэг ходоодыг сайжруулах, сэтгэл санааг тайвшруулахад тун сайн хөлөө үзүүлэх болно. Ходоодны хөндий өвдөх, сэтгэл бухимдах, нойр хулжих зэрэг аягүй байдалд бол нэн ч тохиромжтой юм. \Л.Буянтогтох орчуулав\
|