Өнгөрсөн удаагийн "Захидлын тойм" булангаар тандаа манай монгол хэлний редакцийнхан Бээжин хотоос Монгол улсын Архангай аймгийн ахмадын хорооны дэрэгдэх "Архангай" клубын ахлагч, ахмад дайчин Содномын Лувсанцэрэн гуайтай Цэцэрлэг хот руу утсаар холбогдож ярилцсан нэвтрүүлэг хүргэсэн. Энэ ярилцлагаар Лувсанцэрэн гуайн охин Энхболор, Монгол хэлний редакцийн дарга Цэцэн, нэвтрүүлэг Баатартай нар алс холын Архангай аймагт аж төрж амьдарч байгааь манай хамт олонтой удаан жил дотоноор харилцаатай явж ирсэн Содномын Лувсанцэрэн гуайтай халуун дотоно ярилцлага хийсэн ярилцлагаас сонсгосон. Одоо энэ ярилцлагийн сүүлийн хэсгээс танд хүргэж байна. Энэ ярилцлагад залуу нэвтрүүлэгч Гантөмөр, Алтаннавчтай түүний утасаар ярисан агуулага шинээр нэмэгдсэн байгаа юм.
Өндөр настан, манай радиогийн идэвхтэн сонсогч Лувсанцэрэн гуай манай хамт олонд халуун баяр мэндчилгээ хүргэж, манай ажлыг өндрөөр үнэлж, редакцийн хамт олны хүчин чармайлтаар явагддаг нэвтрүүлгүүдийг чинь Монголын олон сонсогчид чих тавин сонсдог гэж урам хайралсан байна. Тэрээр хэлсэн үгэндээ, ХОУР-гийн зарлан явуулж байгаа мэдэлгийн уралдаанд манай клубынхэн маш идэвхтэй оролцож байгаа гээд өөрөө олон бичиг материал цуглуулан, холбогдох нэвтрүүлгийг хянамгай сонсон, тэмдэглэл хийж, бусад гишүүддээ тарааж өгч байгаа байдлаа бидэнд бас танилцуулсан бөгөөд, олон жил дараалан идэвхтэй оролцож байгаа сонсогчийг урамшуулахыг монгол редакцийн дарга Цэцэнд санал болгож дэвшүүлсэн байна.
Лувсанцэрэн гуай 80 насыг давж байгаа юм. Тэрээр гадаадын сонсогчийн дотроос бараг хамгийн өндөр настай нь бол уу? Гэж өөрөө ч хэлж байлаа. Тэрээр ХОУР-гийн МХ-ний нэвтрүүлэг 1964 оны 12-р сарын 1-ний өдөр байгуулагдахаас өмнө Төв радиогоос эрхлэн явуулж байсан монгол хэлний нэвтрүүлгийг 1953 оноос эхлэн соносдог байлаа гэж өөрөө бидэнд танилцуулан хэлж байсан. Настан гуай 1993 онд анх удаа аймагтаа ХОУР-гийн монгол хэлний нэвтрүүлэг сонсогчдын "Архангай " нэртэй клубыг байгуулан одоо хүртэл ажиллаж байна. Утсаар түүнтэй манай редакцийн залуу ажилтад ярих үе, ахмад нэвтрүүлэг редактор нараасаа сайн дагаж сурч, радиогийн сайн ажилтан болоорой гэж захиж байлаа. Одоо та манай шинэ хуучин ажилтан болон Монгол улсын ахмад сонсогчийн утсаар холбогдож ярисан энэ ярилцлагийг сонсно уу? \Номин бэлтгэв\
|