Хятад, Орос хоёр талын харилцаа тасралтгүй эрчимжихийн хирээр, ХОУР-г оролцуулсан Хятад Орос хоёр орны хэвлэл мэдээлэлийн 10 гаруй гол байгууллага хамтарсан хэсэг томилж, сар гаруйн хугацаатай хил дамнасан хамтарсан сурвалжилга хийхээр байна. Энэ ажиллагаа нь Хятад Орос хоёр орны тэргүүн нарын 2005 оны 7-р сард мэдэгдсэн "Хятад Оросын жил"-ийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. "Хятад Оросын найрамдалын аялал" гэдэг энэ ажиллагаа нь харилцан мэдээлэл хийх эрч хүчээ нэмэгдүүлж, ойлголцлоо гүнзгийрүүлэх зорилготой юм.
40 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан сурвалжлах хэсэгт Хятадын талаас ХОУР, Төв телевиз, "Рэнь минь ри бао сонин", Синь Хуа хороо, Жүн-шинь агентлаг, "Бээжин Чин Нянь бао" сонин, Бээжингийн ардын радио, Оросын талаас Оросын мэдээлэх агентлаг ТАСС, Оросын дуун хоолой родио,Оросын "нэгдүүгэр суваг" телевиз ороцож болно.
Сурвалжлах хэсэг ирэх Ням харигт 10 гаруй бартаач машнаар, Бээжингийн Тянь Аньмэнь талбайгаас мордож, Хятадын зүүн хойт нутгийн Манжуур боомтоор Оросын хил орж, Сибирийн төмөр замыг даган баруунш аялаж, Оросын 20 гаруй хот болон үзэмжит чэгүүдээр сурвалжлаж явах бөгөөд 8-р сарын эсцээр Москвад хүрэхээр төлөвлөж байна.
ХОУР-гийн дарга Ван Гэнь-нянь хэлэхдээ: "Хятад Оросын найрамдалын аялал" нь Хятад Орос хоёр орны хэвлэлийнхэний хамтын ажиллагаа болон солилцоог эрчимжүүлэх чухал боломж юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Хятад Оросын ийм олон хэвлэл мэдээлэлийнх хэрэгсэлй хамтаар сурвалжлах гэж байгаа нь миний мэдэж байгаагаар Хятад Оросын хэвлэлийнхэний хэлхээ холбооны түүхэнд анх удаагаа болж байгаа юм. Тус аялал нь Хятад Оросын найрсаг хамтын ажиллагааг харуулах төдийгүй хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэний хамтран ажиллах үлгэр шижээ болно гэдэгт бид итгэж байна гэжээ.
Сурвалжлах явцад тус хэсгийн сэтгүүлчид радио, телевизи, сонин, сүлжээ зэрэг олон төрлийн арга барилаар үзэж харснаа Хятад Орос хоёр орны ард түмэн болон дэлхийн ард түмэнд мэдээлэх юм байна. Тэд адил бус түүхийн цаг хугацаандах Хятад Орос хоёр орны ард түмний найрсаг харилцааг эргэн санаж, хоёр орны солилцоо, хамтын ажиллагааны байдлыг тэмдэглэн, Оросын сайн сайхан байгалийн өнгө үзэмж болон гүн зугаан соёл иргэншлийг тал бүрээр мэдээлэх юм байна.
Үүний зэрэгцээ, сурвалжлах хэсгийнхэн Оросын хэвлэлийнхэнтэй хамтаар ирэх оны "Хятадын жил"-ийн ажиллагаанд Хятадын тухай мэдээлэл хийхэд зам нээж өгөх юм байна. ХОУР-гийн мэдээллийн төвийн дарга Инь-Ли хэлэхдээ:
2007 онд бид юуны өмнө Орост гэрэл зургийн үзэсгэлэн ажиллуулж, Оросын гэрэл зураачидад сонирхолтой гэрэл зураг авч Орост дэлгэн үзүүлнэ, дараа нь ирэх онд Хятадын соёлын тухай асуулт хариултын уралдаан хийхээр төлөвлөж байна. Үүнээс гадна, сүүлийн хэдэн жилд Оросын сонсогч хятад хэлэнд маш сонирхолтой болж, хятад хэл хэлэх хүн ч олон олон болж байгаа болохоор Орост Хятад хэлний уралдаан хийхээр бид төлөвлөж байна гэжээ.
2005 оны 7-р сард Хятад улсын дарга Хү Жиньтао Орост айлчлах хугацаандаа, Оросын ерөнхийлөгч В.Путинтэй 2006 онд Хятадад "Оросын жил"-ийн ажилалгааг зохион явуулж, 2007 онд Орост "Хятадын жил"-ийн ажиллгааг зохион явуулна гэж хамтаар мэдэгдсэн юм. Иймээс хоёр орны засгийн газар тэрчлэн иргэдийн хооронд ойлголцлоо нэмэгдүүлж, найрамдлаа зузаатгах ажиллагаа өрнөж, хоёр орны хэвлэлийнхэн ч үүнд идэвхтэй оролцон, харилцан улс орныхоо байдлыг мэдээлэх эрч хүчээ нэмэгдүүлж байна. "Жилийн ажиллагаа"-н зохицуулан, Хятадын гадаад нэвтрүүлэг хийдэг цорын ганц радио болсон ХОУР ч "Хятад Оросын найрамдлын аялал" сурвалжлах ажиллагаа зохион явуулхаар төлөвлөж Хятад Орос хоёр орны засгийн газрын дэмжилгийг олсон бөгөөд уг ажиллагаа нь жилийн ажиллагааны нэг хэсэг болсон байна. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\
|