Арвилан хэмнэх, байгаль орчингоо хамгаалах нь сүүлийн үед Хятачуудын өдөр дутмын амьдралын нэг бүрэлдгүүн хэсэг болсон байна. Хятадын эдийн засаг үргэлжлэн дээд хурдаар хөгжиж байгаа нь эх баялагийн хумстлыг авч ирсэн буюу байгаль орчинг бохирдуулсан байна, иймээс хятачууд эх баялагийг ашиглах үр ашгийг дээшлүүлж, байгаль орчныг хамгаалах нь Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжхийг биелүүлхэд чухал ач холбогдолтой гэдгийг таниж мэдсэн бөгөөд ийм арга хэмжээ нь өөрийн амьдралын орчин ахуйг сайжруулахд ч тустай юм гэдгийг таниж мэдсэн байна.
Ноён Ди Гүөпэй уулдаа Хятадын зүүн өмнөд нутгийн Жэ жян мужийн Тай жөү хотод нэгэн хаягдал авах газар ажиллаж байсан юм. Тэрээр өөртөө хаягдал цахилгаан тоног төхөөрөмж задлах, хаягдал төмөрлөг наймаалах газартай байлаа. Сүүлийн хоёр жил түүний хаягдал хураан цугалуулах газар нь нэлээд түргэн хөгжиж, хаягдал хөнгөн цагаан боловсруулах орчин үеийн үйлдвэрлэлийн шугамтай болсон байна. Хөнгөн цагаан боловсруулах явцад гаргаасан хаягдал хийг хураан авах энэ ганц зүйл дээр тэрээр жил бүр 3 сая юань олдог юм байна. Тэрээр хэлэхдээ,
Одоо би ойлгож мэдлээ, хэрвээ арга ухаан нь зөв байхад хүрвэл хаягдал хийг ч хэрэглэж болох юм байна гэжээ.
Мэдээний эх сурвалжаас үзвэл, өнөө Жэ жян муж нь хаягдал төмөрлөг, хаягдал цаас, хаягдал гилгар уут, хаягдал шил хураан цуглуулах бааз болсон байна, жил бүр эдгээр хаягдалуудаас 45 тэрбум юаний ашиг авч байгаа юм байна.
Хятадын зарим аж ахуйн нэгжүүд өнөө орчин үеийн тэргүүний техникээр уламжлалт үйлдвэрлэлийг өөрчлөн байгуулж, эх баялаг болон эрчим хүч ашиглах үр ашгийг нэн ихээр дээшлүүлхийг хайн сүвэгчлэж байна.
Хятадын "Шяньдай корпораци"-н ерөнхий захирал хатагтай Ван шиолань хэлэхдээ, "Шяньдай корпораци" нэн их хөгжиж чадаж байгаагийн гол шалтгаан бол зах зээлд хэрэгцээтэй дээд шинэ техникийн бүтээгдэхүүн тасралтгүй судлан үйлдвэрлэж байгаагаас болсон юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
"Цаг үе корпораци"-н үйлдвэрлэсэн гагнах төхөөрөмж нь Бээжингийн олимпийн наадмын 10 гаруй барилга байгууламжийн гагнах ажлыг гэрээгээр даан авсан байна. Манай гагнах төхөөрөмжийг уламжлалт гагнах төхөөрөмжтэй адилтгаабал энэ нь их хэмжээний материал хэмнэх бөгөөд бас маш их хэмжээний цахилгаан хэмнэдэг юм, уг гагнах төхөөрөмж нэг жилд 10 мянган градус цахилгаан хэмнэж чаддаг юм гэжээ. Өнөө уг корпорацийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг хар төмөрлөг, нефть олзворлох зэрэг салбарт өргөнөөр хэрэглэх болсон байна.
Эх баялаг эрчим хүч хэмнэж, байгаль орчныг хамгаалхыг эрчимжүүлэх нь одоогын Хятадын засгийн газрын хэрэгжүүлж байгаа чухал ажил болсон байна. Хятадын Ерөнхий сайдын орлогч Зэн пэйянь тун саяхан эрчим хүч нээн ашиглах нэгэн удаагийн хурал дээр хэлэхдээ, эрчим хүч хэмнэж, байгаль орчныг хамгаалах нь Хятадын үндсэн бодлого болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Шинэ байдлын өмнө бид эдийн засгаа хөгжүүлэх явдлыг тал бүрийн зохицонгуй, үргэлжлэн тогтвортой хөгжүүлэх замд оруулж, эдийн засгийн өсөлтийн хэлбэрийг түргэн хувьруулж, эх бачлаг хэмнэх явдлыг үндсэн төрийн бодлого болгож, орчил эдийн засгийг хөгжүүлж, үйлдвэрлэлийн хамгаалалтыг ахиулж, эх баялагийн ашиглах хэмжээг ил тод дээшлүүлэх хэрэгтэй гэж тодорхой дэвшүүлсэн юм гэжээ.
Өнөө Хятадын Түвд, Шинжян, Өвөр монгол зэрэг газрууд нарны эрчим хүч, салхины эрчим хүч зэрэг эх баялагийг ашиглах явдал ч их газар авч байна. Мэдээний эх сурвалжаас үзвэл, Хятад улс хойшид нөхөн сэргээгдэх эрчим хүчийг их хэмжээгээр нээн хөгжүүлж, ашиглах болно, 2020 гэхэд Хятадын нөхөн сэргээгдэх эрчим хүч нь эрчим хүчний хангамжийн бүтцэд эзлэх хувийн жин нь өнөөгийн 7 хувиас дээшлээд 15 хувьд хүрэх юм байна. \Г. Сайн-Өлзий хянан тохиолдуулав.\
|