Хятадын Хөх-Мөрний гурван хавцалын их даланг байгуулж дууссанаар усны ерөнхий түвшин нь 135 метрт хүрч, хөлөг онгоцоор бүхнийг тойрон үзэж болдгоороо дэлхийд ижил нь үгүй энэх уудам хөндийг улам ч үзэсгэлэнтэй сайхан болгосон байна.
Хөх-Нуур Түвдийн өндөрлөгөөс эх авсан Хятадын хамгийн том урсгал болох Хөх-Мөрөн мянга мянган газрыг туулж тахирлан урссаар Чүнчин хот болон Хүбэй мужийн нутгаар өнгөрөхдөө 200 гаруй км урт бөгөөд үзэсгэлэнтэй сайхан гурван хавцалыг бий болгосон юм. 12 жилийн байгуулалтаар цогцлогдсон гурван хавцалын усан аж ахуйн чухал барилгын усны түвшин өндөржиж, газраас дээш гарсан устай усны сан болсон юм. Уг усан санд ус оруулснаас хойш үүний эргэн тойрны гол мөрнүүд уулынхаасаа хоёр дахин өргөн болж, усан сан нь уудам хөндийдээ нүсэр жавхаатай тунаран харагдах аугаа нуур болсон байна.
Хүбэй мужийн Ичан хотын аялал жуулчлалын ажил эрхэлсэн газрын орлогч дарга Гаочао танилцуулж хэлэхдээ, энэ оны 6-р сард гурван хавцалын усны түвшин 135 метрт хүрсэний дараа үүний эргэн тойронд байсан үзэмжит газрууд усанд автсангүй мөртөө үүний эсэргээр гурван хавцалын их нуурнаас гардаг урсгалууд нэмэгдэж, арлууд нэмэгдэж, маш олон шинэ үзүүмжүүд бий болгосон байна. Өнөөгийн гурван хавцалыг сүрлэг үзэсгэлэнтэй гэж дүрслэж болох юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Өнгөрсөнд гурван хавцал нь аугаа сүрлэг бартаа ихтэйгээр алдаршсан юм. Өнөө бол усан сан болсны дараа мөрний урсгал нь дүлгээхэн тунгалаг болж, өндөр сүрлэг бартаат хавцалтай, үзэсгэлэнтэй сайхан дүлгээн нууртай болж, уулын сүрлэг жавхаа нь буурсангүй бөгөөд хэмжээлэшгүй сайхан өнгө үзэмжүүд нэмэгдсэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, гурван хавцалын асга хадууд нь бүр далайн түвшнээс мянгаад метр өндөр байдгийн дээр өнөө бас усны түвшин нь өндөр болсноор өнгөрсөний хөөсрөн шуугидаг мөрний догшин урсгал нь тунгалаг нуурны дүлгээн байдлаар солигдсон гэдэг боловч хавцалын ерөнхий байдалд нэг их өөрчлөлт гараагүй юм. Үүнд гурван хавцалын Ичан хотын хэсэг нь өндөрлөгийн хавцалын тунгалаг нуурны үзэмж сонирхоход хамгийн тохиромжтой газар болсон байна. Эндээс уудам хөндийд номин давалгаан хаялуулж байгаа уул усны гайхамшгийг сонирхож болох юм гэжээ.
|