Нутаг дэвсгэр: 2002 оны бүртгэлээр 1904443 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны байдлаар 215 сая, дэлхийнд хүн амаар 4-рт орж байна. Нийт 100 гаруй үндэстэн ястан, 200 гаруй төрлийн хэлтэй, албаны хэл нь Индонези хэл. Хүн амын 87 хувь нь Исламын шашин шүтдэг, дэлхийн хамгийн олон Мусульмантай орон юм. Хүн амын 6,1 хувь нь Христосын шинэ шашин, 3,6 хувь нь Католиг шашин шүтэж, бусад нь Энэтхэг шашин, Буддын шашин зэргийг шүтдэг.
Нийслэл: Жакарта, 2000 оны үеийн байдлаар 8 сая 385 мянган хүн амтай.
Төрийн тэргүүн: ерөнхийлөнч Сусило Банбан Юдояоно, 2004 оны 10-р сарын 20-ний өдөр тангараг өргөв. Чухал баяр дурасгалын өдөр: Исламын мацаг тайлах өдөр, мал нядлах өдөр. Үндэстэний сэхээрэлийн өдөр – 5-р сарын 20-ны өдөр. Тусгар тогтнолын өдөр -- 8-р сарын 17-ны өдөр (1945 он).
Ерөнхий байдал: Азийн зүүн өмнөд хэсэгт оршиж, дэлхийн бүслүүрийг сундалж байна. Папуа Шинэ Гвине, Зүүн Тимор, Малайзитай хил нийлэж, Тайланд, Сингапур, Филиппин, Автарли зэрэг оронтой тэнгис далайгаар аласлаж байна. Индонези бол дэлхийн хамгийн том арлын улс, Номхон далай болон Энэтхэгийн далайн хоорондох 17 мянга 508 арлаар бүрэлдэж, түүний 6000 гаруй арал дээр нь хүн амьдарч байна. Нийт 54 мянга 716 км урт тэнгисийн эргийн шугамтай, хариа тэнгис нь 12 миль өргөн, эдийн засгийн тусгай бүс нь 200 миль. Халуун бүсийн борооны ойн цаг агаартай, жилийн дундаж агаарын хэм 25-27 хэм.
Манай тоолалын 3-7-р зууны үед тархай будархай жижг хаалаг байгуулж байжээ. 13-р зууны сүүлч 14-р зууны эхээр хүчирхаг их Маджапахит феодал хаант улс байгуулагдав. 15-р зуунд Португаличууд, Испаничууд, Англичууд Индонезийг түрэмгийлсэн бөгөөд 1602 онд Голланд нь Индонезид засгийн газрын эрх үүрэг бүхий " Зүүн Энэтхэгийн компани" байгуулж, 300 гаруй жилийн ноёрхолоо эхлүүлсэн байна. 1942 онд Япон түрэмгийлж, 1945 онд Япон бууж өгсөний дараа үндэстэний тусгар тогтнолын төлөөний 8-р сарын хувьсгал өрнөж, 8-р сарын 17-ны өдөр тусгар тонтнож, Бүгд Найрамдах Индонези Улсыг тунхаглан байгуулсан байна. 1945 – 1950 онд Англи, Голландын түрэмгийлэлийг эсэргүүцсэн бөгөөд энэ хугцаанд аргагүйн эрхээр улсын нэрээ Холбооны Бүгд Найрамдах Индонези Улс гэж өөрчлөн, Голладын холбоонд нэгдсэн байна. 1950 оны 8-р сард Бүгд Найрамдах Индонези Улс гэсэн нэрээ сэргээж, 1954 оэд бүрмөсөн тусгар тогтносон байна. \М.Цэцэн бэлтгэв\
|