20-р зууны 80-оод онд дэлхийн өдөн бөмбөгийн тавцанд нэр алдраа мандуулсан Хятадын алдарт одон бөмбөгчин Хань Айпин 13 удаа дэлхийн аварга болсон байна. 90-ээд оны эхээр тэрээр Японд 4 жил, Автральд 8 жил дасгалжуулагчаар ажилласан. 2002 онд эх орондоо буцан ирж, одоо Хү вэй мужийн ширээний теннис өдөн бөмбөгийн удирдах төвийн орлогч дарга, Хувэй мужийн өдөн бөмбөгийн багийн дасгалжуулагчийн хэсгийн даргаар ажиллаж байна. Сурвалжлагч саяхан түүнээс ярилцлага авлаа.
Тэрээр сурвалжлагчид ярилцлага өгөх үе хэлэхдээ, Хятад улс өдөн бөмбөгийн сургалт бэлтгэлийн талаар дэлхийд тэргүүлж байгаа тал байгаа, хүрэлцэхгүй тал ч байгаа. 2002 оны 11-р сард би эх орондоо буцан ирсэн. Удирдлагаас надыг эмэгтэйн нэгдүгээр багийг гол хариуцуулсан. Гэвч би багачууд залуучуудыг сургаж бэлтгэх, өөрөөр хэлбэл бэлтгэл хүчийг бэлтгэх талаар анхаарсаар ирсэн. Бага насны үед нь сургалт тааруухан бол өндөр түвшин бүхий тамирчдын дэвших, өдөр бөмбөгийн спортын хөгжлийг шууд нөлөөлөх болно. Би 17-той дэлхийн аварга болсон. Учир нь өдөн бөмбөгөөр эрт дасгалжсан, оруулалт ч нэлээд их. Өнөө бөдөн бөмбөгөөр дасгалжиж байгаа хүүхэд олон болсон. Гэвч нийгэм, эдийн засгийн хөгжилтийн дагуу, хүүхдүүдийн дасгал хийх шаардлага ч олон тала, аав ээжийнхэн нь хүсэл шаардлага ч янз янзын байгаа. Энэ нь биднийг системийн талаар нийгэмийн шаардлагад зохицохыг шаардаж байна гэжээ.
Системийн асуудлаар Хаь Айпин байнга сэтгэдэг юм байна. Тэрээр хэлэхдээ, би Автральд дасгалжуулагчаар ажиллаж байхад, зарим хүүхэд 10-хан настай байж байгаад, өглөөдөө дөрөв таван цагаар босч, сүү хүргэх, сонин хүргэх зэрэг ажил хийж, сургалтын зардлаа төлдөг байна. Учир нь тэд өдөн бөмбөгийн спортод сонирхолтой байгаагаас болж байна. Үүний зэрэгцээ хичээлээ ч саатаагүй байгаа. Ингэж хийх нь тэдний ерөнхий чадал болон боловсролыг дээшлүүлж байна. Гадаадад бөмбөг сайн тоглодог, хичээл сурлагадаа сайн хүүхэд зөндөө байгаа. Саяхан би Хятадын усанд харайлтын багийн орлогч ерөнхий дасгалжуулагч байсан Юй Фэньтэй уулзсан. Тэр одоо Чинхуа их сургуулийн усанд харайлтын клуб-д оюутад сургалт хийж байна. Тэр нанад оюутад ойлгож мэдэх нь сайн, хичээл сурлага нь сайн. Сургалтын хугацаа урт биш ч, ухамсар сайн, ойлгох чадвар сай болохоор ахиц сайн байгаа. одоогийн 5 цаг хийж байгаа дасгал нь өнгөрсний 10 цаг хийдэг дасгалаас сайн үр дүнтэй байгаа гэж ярьж байнай. Энэ нь даруй Чинхуа их сургуулийн биеийн тамир хэчээл сургалтыг уялдуулсан хэлбэрээс болж байгаа үр дүн байхаа гэжээ.
Тэрээр хэлэхдээ, биеийн тамир хэчээл сургалтыг уялдуулах замаар замнах нь Хятадын онцлогт тохирсон бөдөн бөмбөгийн өндөр түвшин бүхий тамирчин бэлтгэх зам болно гэж би үзэж байна. Энэ талаар хайн судлууштай байна гэжээ.
|