• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-24 15:29:41    
Нэн гэрийн гурван үеийн коммунистчууд

Хятадын Олон Улсын Радио

     Яруу алдартай ХКН-ын гишүүн болох нь Хятадын олон арвин хүний насан турш чармайн тэмцэх зорилт билээ. Тэмцэх зорилт нэг болохоор гурван үеэр коммунист намнын гишүүн болсон гэр бүл зөндөөн бий. Өнөөдрйн эгэл хүний амьдрал булангаар адил бус цаг үед намд элссэн нэг гэрийн гурван үеийн коммунист намын гишүүний байдлаас танилцуулъя.

     Энэ жил 30 настай Лү Ган бол Юүнь Нань мужийн төв Күнь Мин хотын банкны ажилтан юм. Тэр өдөр бүрийн өглөө бусадаас түрүүнд ажилдаа орж, орой ажил тараад албан гэрээ цэвэрлэн тэгшлээд явдаг. Юм бүхэнд хянуур хандан хамгийн өмнө гавшгайлан ажиллдаг энэ залуу маань коммунист намд элсээд 12 жил болж байгаа юм. ХКН нь түүний сэтгэлд эрхэм дээд байр суурь эзэлдэг болохоор тэр дунд сургуульд сурч байхдаа намд элсэхийг хүсч байжээ.

     Тэрээр хэлэхдээ, ХКН болон КН-ын гишүүдийг би маш бишрэн хүндэтгэдэг. Хүн биедээ бүх талаар маш өндөр шаардлага тавихгүй юм бол намд элсэхэд маш бэрх, үзэл танилт ажил төрөл олон талаар өндөр түвшинд хүрмээнжин сая намд элсэх нөхцөлийг бүрэлдүүлж, жинхэнэ коммунист намын гишүүн болж чадна гэж би үздэг гэжээ.

     Өндөр зэргийн дунд сургуулиа төгсөөд Лү Ган цэргийн алба хашисан юм. Тэр үеэс намд элсэхээр чармайх нь түүний идвэхлэн ажилахын хөдөлгөх хүч болж, цэргийн хатуужилтай дасгал сургуулийг хийж, олон зүйлийн хүнд бэрх үүргийг санаачлагаасаа биелүүлж ирснээс Лү Ган цэргийн ангийн намын зохион байгуулалтын шалгалтыг хүлээж ХКН-д элссэн юм.

     КН-ын гишүүнээр бүрэлдсэн тэргүүний энэ эгнээ түүний сонирхолыг татаж байдгаас гадна түүний гэр бүлийн нөлөө ч чухал хүчин зүйл болсон юм. Түүний өвөө, аав нь бүр коммунист намын гишүүн билээ.
Лү Гангийн өвөө Лү Мэншэн залуугийн үедээ японыг эсэргүүцэх дайнд оролоцон ахмад дайчид, Японы түрэмгийллийн эрсэг дайн ялалт хийж, шинэ Хятад улс байгуулагдсан тэр түүхэт чухал үйл явцыг биеэр өнгөрүүлэн нүдээр харсан хүний нэг юм. ХКН Хятадын ард иргэдийг удирдан японы түрэмгийлэгчдийг эсэргүүцэж байсан тэр хатуу бэрх дайны он жилд Лү Мэншэн ХКН-д элссэн юм.

     Тэрээр хэлэхдээ, тухайн үед ХКН-д элссэн маань японы түрэмгийлэгчдийг устгахын төлөө юм. Тухайн үед намын үйлсийн төлөө аливаагаа зориулахад бэлэн халуун урамтай залуу нас байсан . Эхлээд ажлын шаардлагаас болж нууц намын гишүүн байсан гэжээ.

     Лү Мэншэн настан дайны гал дүрэлжсэн цаг үед ХКН-д элссэн бол түүний хүү Лү Жяньгүэ шинэ Хятад улсын бүтээн байгуулалтын үед ХКН-д элссэн байна. Цэргийн хуаранд өссөн түүнд намын үйлсийн төлөө үнэнч шудрага зүтгэдэг аав нь ихээхэн нөлөө үзүүлсэн байна.

     Тэрээр хэлэхдээ, өнгөрсөнд манай гэрийнхэн тун ядуу амьдралтай байсан, хувьсгалын ажилд оролцноос хойш намын хүмүүжилээр бид эрх чөлөө эдлэн өнөө жаргалтай амьдарч байна. Та нар ХКН-ын удирдлагыг дагаж ард түмний төлөө намын үйлсийн төлөө чармайн үйлчлэх хэрэгтэй гэж аав үргэлж биднийг сургадаг юм гэжээ.

     Лү Жяньгүэ цэргийн ангид байхдаа ХКН-д элссэн юм. Тайван үеийн цэргийн ангийн ажил үүрэг нь цэргийн хатуу чанга дасгал сургууль хийхээс гадна цэргийн ангийн бүтээн байгуулалт арын албаны ажил зэргээр голлодог. Лү Жяньгүэ цэргийн ангид ямар нэгэн ажил хөдөлмөрийн үүрэг буумагч бусадаас өмнө гавшгайлан оролцож амжилттай биелүүлдэг.

     Хятад улс өөрчлөлт шинчлэлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсний дараа Лү Жяньгүэ цэргээс халагдан Юүнь Нань мужийн хөдөлмөрийн танхимд ирж албан хаагч болж, шинэ ажлын байранд цаг ямагт намын гишүүний өндөр баримжаагаар биеэ шаардан чармайн ажиллж иржээ.

     Өнөө Лү Жяньгүэ аавтайгаа адил тэтэгвэрт гарсан байна. Гэвч тэр уулын байгууллгадаа туслан зарим ажлыг мөн хийж амжуулсаар байна.

     Лү Ган бүтэн сайн өдөр юм уу ажлын зав зайгаараа тэтэгвэрт гарсан аав, өндөр настай өвөөгөө эргэн үздэг. Лү Ганг бага байхад өвөө нь цэргийн том офицер байж тусгай машинтай байсан боловч ажилд орох хурал чуулганд явхадаа унаа хэрэглэхгүй энгийн дайчидтай адил явган явдаг байсан ба аав нь тэтгэвэрт гархаасаа хоёр жилийн өмнө албан байгууллага нь боловсон хүчнийг ядуу нутагт туслуулахаар уриалахад КН-ын гишүүний хувьд бусадын түрүүнд нэр бүртгүүлэн амьдралын нөхцөл тааруухан ядуу нутагт хоёр жил ажилсан зэрэг нь Лү Ганд гүн сэтгэгдэл үлдээсэн байдаг. Ахмад намын гишүүдийн юм бүхэнд нам ард түмий тусын төдөө гэсэн үзэл танилт хэв суртал нь Лү Ган шиг залуу үеийнхэнийг нөлөөлж, ХКН, Коммнисчуудыг бишрэн хүндэтгэхийн учир шалтгаан болж байгаа юм. /Урангоо орчуулж бэлтгэв/