• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-24 15:35:21    
Уулын оргилоо хамгийн олон нээлттэй болгосон муж

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын уулын оргилоо хамгийн олон нээлттэй болгосон муж бол Шиньжянгийн Уягарын Өөртөө Засах Район юм. 1985 оны байдлаар Шиньжян нийт 11 оргилоо гадаадад нээлттэй болгосон бгөөд түний дотор дэлхийн хоёрдугаар оргил, далайн түвшнээс 8611 метр өндөр Чяо Гэли оргил багтаж байна.

     Ан агнуурын хамгийн том талбай: Хятадын ан агнуурын хамгийн том талбай бол 1987 онд улсаас батлан зөвшөөрч байгуулсан, 1991 оноос гадаадын жуулчдыг албан ёсоор хүлээн авч эхэлсэн Чэндэгийн Мүланы олон улсын ан агнуурын талбай болно. Энэ ангийн талбай нь Хэвэй мужийн Вэйчангийн Манж, Монгол үндэстэний өөртөө засах шяний хойт хэсэгт байдаг, нийт 3000 хавтгай дөрвөлжин км талбайтай. Манж Чин улсын үед энд хааны ангийн далбай байсан юм байна. Энэ ангийн талбайд буго, ирвэс, гахай, туулай, гургуул зэрэг ангийн амьтан байдаг.

     Хамгийн анхны олон улсын ан агнуурын талбай: Хятадын хамгийн анхны олон улсын ан агнуурын талбай бол 1984 оны жилийн сүүлчээр гадаадад албан ёсоор нээлттэй болгосон Хэй Лүнжян мужийн Тоошаний ангийн талбай болно. Энэ ангийн талбайг 1984 оны 2-р сард Төрийн зөвлөлийн зөвшөөрөлтэйгээр бага Хянган дабааны өмнө энгэрийн Тоошаньд байгуулсан байна. Энэ ангийн талбайд тэжээж үржүүлэх болон ан агнах нийт хоёр га гаруй талбайтай. Энд бор гөрөөс, хээрийн гахай, туулай, гургуул, нугас, шар солнго, хэрэм, хар баабгай зэрэг амьтан байдаг.

     Гургуул агнах анхны талбай: Хятадын гургуул агнах анхны талбай бол 1991 оны 11-р сард Хэй Лүнжян мужийн Чичхар хотод байгуулагдсан Чин Сүншаний гургуул буудах талбай болно. Энэ гургуул буудах далбай нь 4660 га талбайтай бөгөөд 3000 гаруй гургуул байдаг юм байна.

     Далайн гахайн тоглолтын анхны заал: Хятадын далайн гахайн тоглолтын анхны заал бол 1990 оны 10-р сард Далянь хотод байгуулагдсан Хүтаний далайн гахайн тоглолтын заал болно.

     Аялал жуулялалын үйлчилгээний анхны дүүжин зам: Хятадын аялал жуулялалын үйлчилгээний анхны дүүжин зам бол 1983 оны 8-р сарын 4-ний өдөр ашиглалтад орсон Шаньдүн мужий Тайшань уулны дүүжин зам болно. Энэ дүүжин зам нь өмнөөс Жүн Тяньмэньнээс эхэлж, хойшоо Нань Тяньмэнь хүрч, бүх урт нь 2078 метр байж, өдөрт 4000 хүн зөөж болдог.

     Хамгийн урт дүүжин зам: Хятадын хамгийн урт дүүжин зам бол 1985 оны 5-р сард тавиүдсан Хуаншаны уулны дүүжин зам болно. Энэ дүүжин замын нийт урт нь 2700 гаруй метр байна.

     Далайн түвшнээс хамгийн өндөрт байгаа бараа тээвэрийн дүүжин зам: Хятадын далайн түвшнээ хамгийн өндөрт байгаа бараа тээвэрийн дүүжин зам бол 1983 онд тавигдсан аялал жуулчлалын нэрт газар Э Мэйшань уулны бараа тээвэрийн дүүжин дам юм. Энэ дүүжин замын нийт урт нь 1145,7 метр байна.

     Далай дээрэх анхны дүүжин зам: Хятадын далай дээр тавьсан анхны дүүжин зам 1990 оны 5-р сард Далянь хотын Лао Хүтань цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдсан байна. Энэ дүүжин замаар яввал гүн хөх далай, хөх цэнхэр огторгуй, өндөр уул, далайн эргийн хад чулууг сайхан харж, маш гоё байдаг. \М.Цэцэн бэлтгэв\