• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-24 16:35:04    
Шарах шүүгээг хэрэглэх ба ариглах тухай

Хятадын Олон Улсын Радио

     1. Шарах шүүгээгээ салхи нэвтэрдэг газар тавьж, шүүгээн дотрох соронзон сэлбэгүүд нь хэвийн байдлаа алдаж, түүний ажиллах үр ашгийг нь бууруулахгүй байхын тулд соронзон эдлэлээс зохих зайтай байлгаарай. Дахиад телевизор, радио хүлээн авагчаас холхон тавихгүй бол үзэх, сонсох үр ашгийг чинь нөлөөлөх болно.

     2. Шарах шүүгээгээ хэрэглэхгүй бол цахилгаанд залгахгүй байх хэрэгтэй. Хэрэв шарах шүүгээ чинь хоосон ажиллах юм бол дотрох соронзон сэлбэгүүд нь эвдэгдэх болно. Болгоомжгүйгээс юм уу мартсанаас болоод шарах шүүгээгээ хоосон ажиллуулчихаж юун магад гэж бодвол шарах шүүгээ дотроо шарах шүүгээний тусгай зориулалттай нэг аяганд ус хийгээд тавьчихаж болно.

     3. Хоолны төмөрлөг хэрэгсэл, хулсан эдлэл, ширдсэн сав, халуунд даацгүй эдлэл, хотойж гүдийсэн шилэн эдлэл, алт мөнгөн хөвөөтэй ваар сав, аяга тавагийг шарах шүүгээнд хэргэлж болохгүй. Аягалаж савласан хүнс хийх зүйлээ заавал шарах шүүгээний тусгай зориулалттай тосгуур дээр тавих хэрэгтэй, шууд савтай нь аваачаад хийчгэж болохгүй.

     4. Шарах шүүгээнийхээ шарах цаг хугацааг материал болон хэмжээг үзэж байж тогтооно, үний зэрэгцээ бас хүнсний зүйлийн шинэ хуучин, ус агуулагдаж байгаа хэмжээг нь ч харах болно. Хүнсний зүйлээ хэтэрхий хатуу болгож, өнгө, үнэр амтыг нь алдагдуулахгүй байлгахын тулд шарах хугацааг дэндүү урт болгохгүй бол сайн. Шарах шүүгээгээ зүй зохистой ашиглахийн тулд түүний хэрэглэх зааврыг нарийн нямбай унших хэрэгтэй.

     5. Хоол халаахдаа шарах шүүгээнхээ таглааг сайн хаах хэрэгтэй. Дэлбэрэлт гархаас заайласхийхийн тулд халистаай өндөг юм уу боолттой хүнсний зүйлийг шарах шүүгээнд шууд халааж болохгүй. Халаасан хоолоо шарах шүүгээ ажиллаж бууссаны дараа 1 минут болоод гаргаж авбал сайн юм.

     6. Шарах шүүгээний дотор хөндийг байнга ариун цэвэр байлгах хэрэгтэй. Шарах шүүгээний цахилгаан тэжээлийг тасалсаны дараа, угаагууртай нойтон алчуураар сайтар арчиж цэвэрлэх хэрэгтэй. Шарах шүүгээгээ тогтмол хугацаатайгаар шалгаж үзэж байх хэрэгтэй. Хагарч эвдэрсэн газар байвал нэн даруй засч янзлах хэрэгтэй. Нүдээ шарах шүүгээний цацрагт гэмтээхгүй байхийн тулд нүүр царайгаа шарах шүүгээний шилэнд ойртуулахгүй байвал сайн. Толгой эргэх, нүд эрээлжлэх, тамир алдах, үс унах зэрэг байдал гарч хүний биед нөлөө учруулахаас сэргийлэхийн тулд шарах шүүгээний цацрагийн дэргэд удаан хугацаанд ажиллахгүй бол сайн юм. \Л.Буянтогтох орчуулав\