• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-25 15:28:45    
Дэлхий дахин Хятад хэлийг сонирхож байна

Хятадын Олон Улсын Радио

     Англи хэл нь ерөөс хүмүүсийн хамгийн сурах сонирхолтой хоёрдох хэл байсан бөгөөд одоо ч гэсэн олон улсын харилцааны чухал хэл байсаар байна. Гэвч Хятадын эдийн засгийн хүчин чадал өсөн нэмэгдэж, олон улсын байр суурь дээшлэхийн хирээр Хятад хэлийг хоёрдох хэл болгон сурч байгаа хүний тоо түргэн нэмэгдэж байна. Бүртгэлээс үзвэл, өнөө дэлхий дээр Хятад хэл сурч байгаа гадаадын хүн 30 сая гаруй байгаа бөгөөд тэд нарын дотрохь их олон хүн нь Хятад хэл сурах явдлыг олон улсын өрсөлдөөнд хувь хүн болон аж ахуйн нэгжийн давуу байрь олж авах чухал хүчин зүйл болгож байгаа юм байна.

     Алтан шаргал үс, хөх цэнхэр нүдтэй Керстин Сторм бол Германы Минстел их сургуулийн оюутан юм. Тэрээр өндөр зэргийн дунд сургуульд сурч байх үеэс эхлэн Хятад хэл, Хятад улсыг сонирхож байсан боловч сургуульд нь Хятад хэлний анги байгаагүй болохоор санаандаа хүрч чадаагүй байлаа. Их сургуульд орсоны дараа түүний хүсэл биелэгдэж, Хятад хэлний ангид орсон байна. Хятад хэл дөрвөн жил сурсан тэрээр өнөө Хятадаар чөлөөтэй ярьж чадах болжээ. Хятад хэл сурсан явдал бол маш зөв сонголт байсан гэж тэрээр ярилаа.
Хятад улст одоо маш их боломж байгаа, Германы их олон аж ахуйн нэгжүүд Хятадад салбар байгуулж, Герман Хятадын худалдааны харилцаа улмаар нягт болж байна. Иймээс Хятад хэл сурсан явдал нь ажил олоход тустай гэж би бодож байна гэжээ.

     Германд өнөө Хятад хэл сурч байгаа хүн улам олон болж байна. Өөрийг нь их сургуульд орох үе Хятад хэлний ангид арван хүнтэй байсан бол одоо анги бүхэнд 40 хүнтэй болсон гэж Сторм ярилаа.

     Хятад хэл бол хэрэг дээрээ сурахад маш хүндрэлтэй хэл юм. Ялангуяа барууны хүмүүст авч хэлбэл Хятад хэлний аялгуу, бичлэг нь үнэхээр хэцүү байдаг. Гэвч Хятад улс нээлттэй болж, эдийн засаг нь түргэн хөгжхийн хирээр Хятад улс болон дэлхий дахины хэлхээ холбоо улам өргөжин, улам гүүн болж, улам олон хүн Хятад хэл сурах сонирхолтой болсон байна.

     Хятад хэл сурах халуун өрнөлтийн улмаар их олон орны засгийн газар ч Хятад хэлний сургалтын ажлыг чухалд үзэх болж байна. Вьетнамын боловсролын яамны албаны хүн Ү Мин Туан хэлэхдээ:

     Вьетнамын оюутад Хятад хэл сурах маш сонирхолтой байна. Их сургуулиудаас гадна Вьетнамын засгийн газар Хятад хэлний их олон сургалтын төв байгуулсан, их олон оюутан сурагчид чөлөөт цагаараа Хятад хэл үзэж байна гэжээ.

     Гадаадын хүмүүсийн Хятад хэлний түвшнийг тогтоохын төлөө Хятад улс 1991 оноос эхлэн гадаадын хүмүүст зориулан Хятад хэлний түвшин тогтоох шалгалт хийж эхэлсэн байна. Өнөө дэлхийн 34 оронд Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын 150 гаруй цэг байгуулагдсан учраас Хятад хэл сурч байгаа гадаадын хүмүүс энэ шалгалтад оролцох боломжтой болсон байна. 3-р зэргэллээс дээш түвшинд хүрсэн хүн Хятадын их дээд сургуульд өргөдөл өгч байгалийн шинжлэх ухаан, аж үйлдвэрийн чиглэлээр сурч болдог. Харин 6-р зэрэглэлээс дээш түвшинд хүрсэн байвал Хятадын их дээд сургуульд хэл утга зохиол, түүх, гүн ухааны мэргэжилд сурч болдог юм байна.

     Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд Хятад хэл сурах халуун өрнөлт гарсан учраас их олон оронд Хятад хэлний багш дутах асуудал улмаар хүнд болсон байна. Энэ байдалд чиглүүлэн Хятадын засгийн газар хамтран ажиллах хэлбэрээр гадаад орнуудад тусгайлан Хятад хэл, Хятад соёл заах Күнзийн дээд сургууль байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 2004 онд БНСУ-т дэлхийн анхны Күнзийн дээд сургууль байгуулсан байна. Өнөөгийн байдлаар 36 улс оронд 80 Күнзийн дээд сургууль байгуулагдаж, гадаадын хүмүүсийн Хятад хэл сурч, Хятад соёлтой танилцах чухал боломж болсон байна.

     Үүнээс гадна Хятад улс хойшид мөн сайн дурынхааныг үргэлжлэн гадаадад илгээж, Хятад хэл заалгах юм уу, орон нутгийн Хятад хэлний сургалтын ажилд туслуулах болно. Үүний зэрэгцээ Хятадын засгийн газрын холбогдох салбар Хятадын дотоодын Хятад хэлний сургалтын нөхцөл боломж болон тоног төхөөрөмжийг чармайн сайжруулж, тасралтгүй нэмэгдэж байгаа гадаадын оюутдад нэн сайтар үйлчлэх юм байна.