• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-25 15:32:58    
" Соёлын өвийн өдөрлөг"

Хятадын Олон Улсын Радио

    6-р сарын 10 бол Хятадын анхны соёлын өвийн өдөрлөг юм. Сүүлийн үе Бээжин хотод үүнтэй холбоотой олон хэлбэрийн үзэсгэлэн ажиллуулж, Хятад улсын соёлын өвөө хамгаалж байгаа амжилт бүтээлийг харуулсаны зэрэгцээ соёлын өвийг хамгаалах талаарх ард олны мэдлэгийг дээшлүүлсэн байна.

     Сүүдэр ши бол 2000 гаруй жилийн түүхтэй болж байгаа Хятадын эртний ши жүжгийн төрлийн нэг байгаа юм. Сүүдэр шиний доторхи гол баатар болон арын үзэгдлийг нь бүр үхэр хонины арьсаар нарийлаг сайхан хийж бүтээдэг юм. Тоглохдоо жүжигчин нь хөшгөний араас сүүдэр дүрийн янз болгоны хөдлөлийг жолоодон хөдөлгөж, чийдэнгийн гэрлээ хөшгөнд тусгаж, жүжигчин нь дуулан үг хэлж, маш хөгжилтэй байдаг юм. Сүүдэр ши Хятадын олон газарт өргөн уламжлагдаж байсан хэдий ч нийгмийн орчин үеийн хөгжлийн алхаа түргэсч байгаа өнөөдөр энэхүү ши нь бусад уламжлалт урлагуудтай адилаар уламжлал тасрах дөхсөн юм. Төрийн музейд тоглохоор тусгайлан хүрч ирсэн Хэбэй мужийн Чан ли шянгийн сүүдэр шийн бригадын дарга ноён Жан шяндүн сэтгүүлчид хэлэхдээ: " Хөдөө тосгонд сүүдэр ши маш их нөлөөтөй, гэвч одоогын түргэн айжимт соёл урлагийн хэлбэр нь залуу хүмүүсийн дур сонирхлыг их татах болж, харин сүүдэр шийг настайчууд л сонирхох болсоноор, сүүдэр шийн тоглолт нэлээд бэрхтэй болж байна. Одоо сүүдэр ши сурч байгаа залуу хүн цөөн болсоноор, хожим хойшид залгамжлах хүн ховордож магад гэжээ.

     Саяхан Хятадын нийтэлсэн анхны бүлэг биет бус соёлын өвийн жагсаалтад сүүдэр ши тэргүүн байранд жагсаагдаж байна. Төрийн музейд ажиллуулсан энэхүү " соёлын өвийн өдөрлөгийн үзэсгэлэнд" Хятадын олон газрын үлэмж их ховор нандин түүх дурсгалын зүйлийн дотроос нарийн нямбай сонгосон 100 ширхэг үзмэрийн зүйлийг тавьсан нь сүүлийн жилүүдийн Хятадын соёлын өвийг хамгаалж байгаа талаарх ил тод амжилт бүтээлийг харуулсан байна. Ялангуяа энэхүү үзэсгэлэнд тавигдаж байгаа үзмэрийн зүйлийн дотор Хятадын засгийн газрын сүүлийн жилүүдэд гадаадаас цуглуулж авчирсан чухал бичиг дурсгалын зүйл нь хүмүүсийн анхаарлыг хамгаас их татаж байна. /Пэрлаймаа орчуулав/