Хятад улс дэлхийн 7 хувийн усны нөөцөөр дэлхийн 21 хувийн хүнийг тэжээж байна. Хүн амын өсөлт нэмэгдэж, эдийн азсгийн хөгжил түргэтгэхийн дагуу усны нөөц баялаг багасаж байна. Иймээс сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газраас ус нэмнэх зорилт тавьсан байна. Түүний гол цөм нь усны нөөцийг үр ашигтай ашиглахыг нэмэгдүүлэх гэсэн болно.
Хятадын Таншань бол умарт нутгийн аж үйлдвэрийн чухал хот. Нүүрс, төмөрлөг, шаазан зэрэг ажил төрлөөр Хятаддаа алдартай. Гэвч энэ ажил төрлийнхөн нь ус их ашигладаг талтай. Усны нөөцийг хамгаалахын төлөө Таншанийхан нь ус хэмнэх зорилт дэвшүүлжээ. Үүни төлөө авсан гол арга хэмжээ нь бохир усыг цэвэршүүлэх хэмжээ болон ашиглах хэмжээг дээшлүүлэх болно. Таншаны Кайлуаны нүүрсний үйлдвэрийн корпурацийн 11 үйлдвэр жил бүр 100 сая шоо дөрвөлжин метр бохир ус гаргадаг. Энэх бохир усгыг дахин ашиглахын тулд, 1992 онд тус корпурацийнхан ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулав. Тус үйлдвэрийн орлогч дарга Гүө Хай ингэж тооцоо хийж байна. Тэрээр хэлэхдээ:
Ус цэвэршүүүлэхийн өрдөг нь тонн бүрд 1,32 юань. Бид хэрвээ жил бүр 360 тонн бохир ус цэвэршүүлбэл, жил бүр 2 сая 900 мянган юаний эдийн засгийн үр ашигтай болно гэжээ.
Усыг цэвэршүүлээд мод зүлэг усалж болно. Ингэж хийх нь усны нөөцийг ашиглах үр ашгийг ихээр дээшлүүлүүлэх болно гэж Гүө Хай ярьж байна.
Хуамэй шаазангийн компани бол Таншаний өөр нэгэн гол аж ахуйн нэгж юм. Усны нөөцийг ашиглах хэмжээг дээшлүүлэхийн төлөө, тус аж ахуйн нэгж 200 мянган юаниар бохир ус цэвэршүүлэх төхөөрөмж худалдан авсан байна. Уг төхөөрөмж нь өдөрт 10 сая тонн бохир ус цэвэршүүлдэг юм байна. Цэвэршүүлсэн усыг бүр үйлдвэрлэлд дахин ашиглаж, усыг ихээр хэмнэх болжээ. Өнөө Таншань хотын бохир усыг цэвэршүүлэх хэмээ нь 65 хувьд хүрчээ. Таншань нь Хятадын ус хэмнэж байгаа хотуудын нэг жишээ болно. Хятадын засгийн газрын дэвшүүлсэн зорилтын дагуу, 2010 он хүрэхэд умард нутгийн хотуудын цэвэршүүлсэн ус ашигласан хэмжээг хотын бохир ус гаргасан хэмжээний 10 хувиас 15 хувьд хүргэж, өмнөд нутгийн эрэг дагуу хотынхыг 5 хувиас 10 хувьд хүргэх юм байна.
|