• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-25 17:59:58    
Хятад Оросын найрамдлын аялал эхлэв [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    "Хятад Оросын найрамдлын аялал" хамтран сурвалжлах хэсэг одоохон мордоно гэж Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшуань мэдэгдэнгүүт Хятадын Олон Улсын Радио болон Оросын мэдээлэх агентлаг – ТАСС зэрэг Хятад Орос хоёр орны хэвлэл мэдээлэлийн гол болох арван байгууллагаас бүрдсэн хамтран сурвалжлах хэсэг 25-ны өдөр Бээжингийн Тянь Аньмэнь талбайгаас мордож, Орос орж нэг сарын хамтарсан сурвалжилга хийх ажлаа эхлүүлсэн байна. "Хятад Оросын найрамдлын аялал" гэсэн энэ арга хэмжээ бол "Хятад Оросын улсын жил"-ийн үйл ажиллагаануудын нэг юм. Тан Жяшуань энэ ажиллагааг эхлүүлэх ёслол дээр хоёр орны сэтгүүлчдийн энэ ажиллагаанд өндөр ач холбогдол өгсөн бөгөөд хоёр орны сэтгүүлчид ч энэ аяллаараа хоёр ард түмний найрамдлыг цаашид нэмэгдүүлэхийг хүссэн байна.

    7-р сарын 25-ны үдээс өмнө Бээжингийн Тянь Аньмэнь талбайд "Хятад Оросын найрамдлын аялал"-ын хамтарсан сурвалжилах хэсгийн 40 гаруй сэтгүүлч болон 10 гаруй жийп машинаар мордоход бэлэн болсон байлаа. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшуань, Оросоос Хятадад суугаа элчин сайдын яамны элчийн зөвлөх Моргулов тэрчлэн олон давхаргын 200 гаруй хүн энэ мордох ёслолд оролцсон байна.

    ХОУР, Төв телевиз, Рэнь Минь Ри Бао сонин, Синь Хуа хороо, Жүн Шинь агентлаг, Бээжин Чин Нянь Бао сонин, Бээижн хотын радио болон Оросын мэдээлэх агентлаг – ТАСС, Оросын Дуу Хоолой Радио, Оросын 1-р Суваг телевизийн хамтарсан сурвалжлах хэсэг Бээжингээс мордож, Зүүн хойд нутгийн Манжуур боомтоор Оросын хилд орж, Сиберийн төмөр замыг даган баруунш аялж, Европ Азийн эх газрыг туулан, Оросын 20 шахам хот, районд сурвалжлах бөгөөд 8-р сарын сүүлчээр Москва хүрч, Улаан талбай дээр хүрэлцэн очсон ёслол хийх болно.

    Хятадын гадаад нэвтрүүлэг бэлтгэж нэвтрүүлдэг улсын хэмжээний цорын ганц радио – манай радиогийн зохион төлөвлсөн энэ арга хэмжээг хоёр орны засгийн газар маш чухалд үзэж, хоёр орны харилцан зохион байгуулж байгаа "улсын жил"-ийн үйл ажиллагааны нэг агуулга болгсон байна. Энэ арга хэмжээ бол Хятад Оросын аугаа их найрамдлыг сурталчлах урт аян мөн гэж Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшуань үзсэн байна.

    40 гаруй хоногийн хугацаанд 15 мянган км аялж явахдаа хоёр орны сурвалжлагчид радио, телевиз, сонин сэтгүүл, сүлжээ зэрэг мэдээллийн олон хэлбэрээр зам дагуу нутаг районыхаа нийгэм, эдийн засаг, соёлын байдал болон хүн ардын зан заншил зэргийг цаг даруйд нь мэдээлж, Хятад Оросын хилийн худалдааны зах, Оросын алс дорнодын Тайшетээс Нахотка хүрэх нефть дамжуулах хоолойн барилгын газар дээр нь очиж, Казан их сургуулийн Хятадын оюутныг сурвалжилж, бас 1917 оны Октябрын хувьсгалд оролцсон Хятадын ахмад дайчны үр садтай уулзах бөгөөд, Хятадын ахмад үеийн хувьсгалчдын хойч үеийнхний суралцаж байсан Ивановын олон улсын хүүхдийн хүрээлэн тэрчлэн ХОУР-гийн байнгийн сонсогч нарыг сурвалжлах болно.

    Хятад Оросын найрамдлын аялалын энэ арга хэмжээг голлон зохион явуулсан байгууллага- ХОУР-гийн дарга ноён Ван Гэннянь хэлэхдээ, Хятадын болон Оросын ийм олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл хил дамнасан энэ арга хэмжээнд оролцож байгаа явдлыг Хятад Оросын хэвлэл мэдээллийн хэлхээ холбооны түүхэнд авч хэлбэл анх удаагаа болж байгаа бөгөөд, хоёр орны сурвалжлагч хамтран сурвалжлах явдал нь ч ач холбогдолтой юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

    Сурвалжлагчдын ирүүлсэн мэдээлэл нь Хятад Орос хоёр ард түмний адил бус түүхэн цаг үеийн найрамдлыг эргэн санаж, хоёр орны хэлхээ холбоо хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг тэмдгэлж, Оросын үзэсгэлэнт сайхан байгалийн өнгө үзэмж болон нийгэм соёл иргэншлийн өнө удаан түүхийг дэлгэн харуулах болно. Энэ удаагийн арга хэмжээ нь Оросын өнөөдрийн цог жавхаат төрхийг бүрэн гүйцэд харуулсан шинэ илрүүлэгэ гэж хэлж болох төдийгүй, Хятад Орос хоёр орны найрамдалт харилцааны түүхийг эргэн санасан сурвалжлага гэж хэлж боломоор байна гэжээ.

    Хятад Оросын найрамдлыг зузаатгах сайхан эрэл хүсэл өвөрлөсөн Хятадын сурвалжлагч нартай адилаар, Оросоос хүрэлцэн ирсэн сэтгүүлчид ч Хятад оронд дотоно хандаж байна. Оросын Тасс агентлагийн сурвалжлагч Жения хэлэхдээ,

   Хятадын ард түмнээр Оросыг ойлгуулахыг би хүсч байгаагаас гадна, энэ удаагийн аялалын явцад Хятадын зүүн хойд нутгийн маш олон газрууд надад сайхан санагдсан байна гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, нэн олон Хятадчууд Оросыг ойлгон танихыг би хүсч байна. Манай эх орныг таниж, эдийн засаг, улс төр, соёлын байдалтай нь танилцахыг хүсч байна. Би анх удаагаа ирээд л Хятадын зүүн хойд районд очиж үзэн танилцсан байна. Ляо нин муж, Хэй Лүнжян мужийг нүдээрээ харах хүсэлтэй байсан, Шэнь ян хоттой танилцахыг ч хүсч байна гэжээ. \Цэцэн, Номин орчуулж, Буян хянав\