Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургууль, Монгол Судлалын Төвийн доктор, профессор, докторантын жолоодогч багш Буян-дэлгэр: [Radio]1963 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Зуун-уд аймгийн (одоогийн Улаан-хад хотын)Баарин зүүн хошууны Улаан-даваа хэмээх газарт төржээ. 1979—1981 онд Улаан-хад Хотын Монгол Үндэстний Дунд Сургууль (өндөр зэргийн )-д суралцаж төгсөөд, 1981 онд улсын элсэлтийн шалгалтад шилдэг амжилттай оролцож, Өвөр Монголын Их Сургуульд монгол түүхийн мэргэжлийн чиглэлээр 4 жил суралцжээ. Их сугуулиа төгссөнийхөө дараа, уг сургуулийн түүхийн салбарт Хятад улсын монгол түүх судлалын нэрт эрдэмтэн, профессор И. Иринчин багшид шавь орж докторантаар 3 жил суралцаж, монгол түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Доктор, профессор Буян-дэлгэр 80-аад оноос нааш Монгол түүх судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний их олон дорвиой өгүүлэл, тусгай сэдэвт зохиол бүтээл бичиж нийтэлсэн бөгөөд улсын зэрэглэлийн болон муж районы зэрэглэлийн монгол түүхийн эрдэм шинжилгээний том чухал сэдвийн хүрээнд олон удаа судалгаа шинжилгээний ажлыг удирдан зохиож байгуулсан буюу тэдгээр ажилд голчлон оролцож ирсэн юм. Түүний дотор, олон улсын монголч эрдэмтэд болон дотоодын монголч эрдэмтдийн өндөр үнэлгээг хүлээсэн "15-р зууны үеийн монголын улс төрийн байдал, аймаг бүлгийн тухай судлал" хэмээх докторантын зэрэг хамгаалсан өгүүлэл нь 1997 онд Хятадын Боловсролын Яамнаас докторуудын дунд зохион явуулсан бүх Хятадын докторантын эрдэм зэрэг хамгаалсан өгүүллийн шалгаруулалтаар 100 шилдэг өгүүллийн жагсаалтад шилэгдэн орж төрийн дээд шагнал хүртжээ. Одоо доктор, профессор Буян-дэлгэр докторант болон оюутадад монгол түүхийн хичээл сургалт хийж байгаагаас гадна бас Хятадын монгол түүх судлаач бусад эрдэмтэдтэй хамтран, Мин улс болон Манж Чин улсын үеийн монголын түүхтэй холбоотой, өнгөрсөнд нийтлэгдээгүй байсан баримт хэрэглэгдэхүүн болох монгол, манж зэрэг хэлний данс архивийн зүйлсийг цуглуулан эмхтгэж хэвлүүлэх ажил хийж, тэдгээрийг цуврал бичиг болгон хэвлүүлж эхлээд байна.
Доктор, профессор Буян-дэлгэр өнөө хичээл сургалт, эрдэм шинжилгээний ажил хийж байгаагийн зэрэгцээ бас Хятадын Монгол Түүх Судалгааны Нийгэмлэгийн нарийн бичгийн даргын ажлыг хавсарган хийж байгаа юм.
Хэдэн зууны жилийн хөгжлийн түүхтэй болоод бий монгол судлал нь өнөөдөр гэхэд олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний тусгай салбар болон хөгжсөн байна. Түүний дотроос монгол түүх судлалын хүрээнд дотоод гадаадын эрдэмтэд олон зууны турш гарамгай үр бүтээлтэй ажиллаж, эрдэм шинжилгээний үлэмж их ажлуудыг хийж, судалгаа шинжилгээний маш их үнэ өртөг бүхий шилдэг бүтээлүүдийг туурвьж үлдээсэн юм. Сүүлийн жилүүдэд монгол түүх судлал нь археологи, уламжилт соёл зэрэг холбогдох салбартай улам нягт уялдаа холбоотой хөгжих хандлагатай болж ирсэн бөгөөд түүний салбар чиглэл нь цаашид нарийсч гүнзгийрэн тэлсээр байна. Хятадын Олон Улсын Радиогийн Монгол Хэлний Нэвтрүүлгийн Газрын сурвалжлагч О. Дарамбазар саяхан Өвөр Монголын Өөртөө Засах Районы төв Хөх-хотод доктор, профессор Буян-дэгэрийг тусгайлан сурважилж, монгол түүх судлалын салбарт олсон сүүлийн үеийн ололт амжилт, түүний онцлог, ирээдүйн хөгжлийн хандлага чиглэл, монгол түүх судлалын хүрээнд Хятад Монгол зэрэг орны эрдэмтдийн хийж байгаа хамтын ажиллагаа, солилцоо, ялангуяа археологи судлал, хээрийн шинжилгээний талаархи хамтын ажиллагааны ажил байдлыг сонирхож дараахи ярилцлагыг хийсэн юм.
Сурвалжлагын явцад Доктор, профессор Буян-дэлгэр Хятад, Монгол, Орос 3 орны монголч эрдэмтдийн сүүлийн үе хамтран хийсэн хээрийн шинжилгээний ажлын үр дүнгийн талаар сурвалжлагчид нарийн танилцуулсан бөгөөд Хятад Монгол хоёр орны эрдэмтэд археологи судлалын хүрээнд хамтран ажиллах нь монгол түүх судлалын ажлыг цаашид гүнзгийрүүлж түүний хүрээг тэлж агуулгыг нь баяжуулахад маш чухал ач холбогдолтой юм гэж онцлон тэмдэглэсэн байна.
|