2006 оны 7-р сарын 1-ний өдөр дэлхийн хамгийн өндөрлөг дэх төмөр зам—Хөх-нуураас Түвэд хүрэх төмөр зам албан ёсоор тэрэг нэвтэрч, Түвд төмөр зам байхгүй байсан түүхийг эцэслүүлсэн байна.
20 сая гаруй түвд иргэдэд авч хэлбэл энэ төмөр зам нь зам харилцаа тээврийг нэн түргэн болгон эд барааны солилцоог ахиулах төдийгүй нэн чухал нь тэдний амьдрал, сэтгэхүйн хэлбэрт өөрчлөлт гаргах нь дамжиггүй юм.
Энэ жил далын өндөр насан сүүдэр зооглосон Доржванзан бол Түвдийн хойт нутаг Нацойгийн малчин, гэртээ 7 ам бүлтэй. 30 гаруй сарлаг, 100 груй хоньтой, тэднийнх өнгөрсөнд гол нь мал маллаж , мал нь тэдний орлогын эх үүсвэр байсан юм. 2002 онд төмөр замын барилгын нэг бүлэг ажилчин тэдний гэрийн ойролцоо ирж сууснаас хойш хашир ухаантай Доржванзан бизнес эрхэлж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ эрвийх дэрвэхийн хирээр төмөр замыг арчлан хамгаалх ажилд оролцож өнгөрсөн нэг жилд мал нэмэгдсэнгүй байдалд тэдний орлого 2 дахин гаруйгаар нэмэгдэж 10 мянга гаруй юаньд хүрсэн байна.
Сарлагийн арьс, хонины арьс, ноолуур зэрэг бүтээгдэхүүний галт тэргээр Голмодод авч хүрэн зарж, тэндээс өргөн хэрэглээний бараа авч ирж нутагтаа зарах болно гэж тэднийхэн төлөвлөж байна.
Лхас их сургуулийн мэдээллийн мэрэгжилд сурч байгаа Луйсанш галт тэрэг нэвтэрсэнд баярлаж сууна. Дотор газрын оюутад үргэлж бусад газрын их сургуулиудтай хамтран эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулж байдагыг тэр их бахардаг байжээ. Сургуулийнхаа оюутны холбооны даргаар ажиллаж байгаа тэрээр хэлэхдээ, өнгөрсөнд зам харилцаа дөхөмгүй байснаас Түвдийн их суруулиуд иймэрхүү арга хэмжээг маш цөөн зохион байгуулдаг байсан, галт тэрэг нэвтэрснээс эрдэм шинжилгээний арга хэмжээ, оюутадын уулзалт зэргийг зохион байгуулах талаар дотор газрын оюутадтай харилцах болно гэжээ.
Хөх-нуураас Түвд хүрэх төмөр зам нэвтэрснээс орон нутгийн ард иргэдэд авчрах ач тусыг хэлээд барах уу даа. Түвдийн нийгэмийн шинжлэх ухааны академийн эдийн засгийн хүрээлэнгийн дарга Ван Дайюань хэлэхдээ, Галт тэрэг нэвтэрэхийн хирээр Түвдийн хаалттай байсан хэдэн зуун жилийн уламжлалт соёлыг нэн нээлттэй болгон үндэстнүүд хоорондын соёлын солилцоог ахиулах болно. Ялангуяа Түвдэд аялал жуулчлалаар ирэх хүмүүс олшрон орон нутгийн иргэд гадна газартай харилцах нэмэгдэхийн хирээр нутагийн иргэдийн үзэл ухамсар, үнэт зүйлийн тухай үзэлт танилт, амьдралын хэлбэр, шашин шүтлэгээр гол болгосон нийгэм соёлын хэлбэрт өөрчлөлт гарах нь яриангүй юм гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|