Уг ажиллагааг зохион байгуулсан нэгж – Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэннянь танилцуулж хэлэхдээ, сурвалжилгын хэсгийн гишүүнд Хятадын хэвлэл мэдээллийн 7 абйгууллга, Оросын 3 байгууллагын 40 гаруй хүн багтаж байна. Тэд 10 бартаач машнаар Бээжингээс мордож, Оросын хилд орсоны дараа Сиберийн төмөр замын дагуу баруунш аялж, Оросын хориод хот болон үзэмжит газруудаар сурвалжлага хийж 8-р сарын сүүлчээр Москвад хүрэлцэн очхоор төлөвлөж байна. Сурвалжлага хийх явцад сэтгүүлчид радио, телевиз, сонин, интернетийн сүлжээ зэрэг арга барилаар зам дагуу үзэж сонссон зүйлээ мэдээлэх болно гэжээ.
|