• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-26 20:50:49    
Миний таних Бээжингийн өндөр настан

Монгол улсын оюутан Отгонжаргал


Хятадын Олон Улсын Радио

     Би Бээжинд 3 жил гаруй амьдран сурч байна. Энэ 3 жилийн хугцаанд Бээжин хотын түүх соёлын дурсгалт газруудаар аялж олон Хятад хүмүүстэй танилцаж мөн олон Хятад найзуудтай болсон.

     Түүний дундаас надтай учирсан хоёр настан надад мартагдашгүй гүн сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм.
Хоёр жилийн өмнө миний хамгийн өмсөх дуртай гоёлын гутлын маань өсгий нэлээд хуучирсан байлаа.Гэвч би хаяхыг огт хүссэнгүй, ямарч байсан засуулхаар шийдлээ.

     Замын дагуу гутал засварчид ерөнхийдөө тун олон тааралдаж боловч, цагаа тулахаар яг сэтгэл санаандаа таалагдсан нэгийг олох тийм ч амаргүй. Явсаар хамгийн сүүлд "Гутал засварчин" хэмээн хаяг өлгөсэн нэгэл дан байшингийн өмнө ирлээ.

     Өрөөнд ямар нэгэл гэрэл асаагаагүй харанхуйдуу, зөвхөн замруугаа харсан ханан талдаа нэгэн бяцхан цонх гаргасан байлаа. Цонхоор тусан орж ирэх гэрэл өрөөг хангалттай гэрэлтүүлж чадахгүй байсан тул ширээн дээр лаа асааж тавьсан байлаа. Хананы хоёр талаар гутлын тавиурт гутал дүүрэн өрөөстэй, зарим гутлыг нь гялгар уутанд хийсэн байгаа харагдана.

     Би ер нь хэзээ ч ийм эмх цэгцтэй, цэвэрхэн гутал засах цэгтэй тааралдаж байгаагүй юм байна.
Гутал засварчин нэгэн өндөр настан хянамгай нь аргагүй гутал засаж байлаа. Намайг орох үед өвөө нэгэн сандал руу зааж намайг суухыг урив. Настан өвөө маш гэгээн саруул ухаантай, цог золбоо гэрэлтсэн нүдтэй нэгэн байлаа. Настан харангуут надад өөрийн мэдэлгүй нэгэн хүндэтгэх сэтгэгдэл төрж билээ. Өвөө тамхиа татаж дуусаад ишийг нь үнсний саванд хийлээ. Үнсний сав нь ердийн нэгэн лаазыг хайчилж хийсэн сав байлаа.

     Настан намайг Монголоос ирсэн гадаад оюутан гэдгийг мэдсэний дараа тэрээр ширээн дээрх лаа руу зааж : " Үүнийг юу гэдэг вэ?" хэмээн асуув. Би " лаа" хэмээн хариуллаа. Настан баяртай нь аргүй "Харав уу, дуудлага нь ойролцоо байгаа биз дээ" хэмээв. Бид ийнхүү ярилцаж эхэллээ.

     Би настангаас хэдэн жил гутал засварчин хийж байгааг нь сонирхвол " 40 гаруй жил боллоо, би чинь 12 наснаасаа гутал засаж эхэлсэн хүн дээ" хэмээв. "Үнэхээр 40 гаруй жил воллоо гэж үү ? Ямар гайхалтай хэрэг вэ? Энэ чинь миний насаас ч илүү урт хугцаа байна даа" хэмээн би дотроо бодлоо. Хэрэв би баисан бол хэзээ ч ингэж чадахгүй байхаа.

     Настан миний гутлыг засаж дууслаа. Тун ч гоё, Тун ч сайн зассан байлаа. Ямарч байсан дахин хэдэн жил өмсөхөд санаа зовох зүйлгүй боллоо.

     Намайг явахын алдад настан надад төлбөрийн баримт бичиж өглөө. Дээр нь "гурван төгрөг тавин мөнгө" хэмээн маш гаргагцтай тун гоёор бичсэн байлаа. Би бодохноо өдөр бүр алх хадаастай зууралддаг ийм нэгэн болхь гар хэзээ ч ийм гоё сайхан бичиж чадахгүй гэж итгэдэг байлаа, цаашилбал амьдралынхаа туршид гутал засаж амьдралаа залгуулдаг хэнч байсан бичиг үсэг мэдэхгүй гэж бодож байлаа. Гэтэл настан өвөө. . .

      Надад түрхэн зуур өөрийн эрхгүй нэгэн бодол орж ирэв.

     Дөчөөд жил ердөө ийм нэгэн орчин дунд ажиллаж, ердөө ийм нэгэн нөгцөл дунд амьдарч байгаа настанаас би өчүүхэнч гунж гутарсан, зовж зүдэрсэн шинжийг олж харсангүй, харинч бүр эсэргээр настан маш хөгжилтэй, баяар хөөртэй нэгэн байлаа. Би түүнээс хүүний оюун ухаан, сэтгэл санааны хатуужил тэвчээр гэж юу болохыг олж харсан юм.

     Хоёр дахь настантайгаа анх би эмийн санд тааралдаж билээ.

     Нэгэн удаа би ханиад хүрч бүхэл бие маань шархиран өвдөж, өчүүнэнч явах тэнхэлгүй болсон байна. Орой 7 цаг орчим эмийн сангаас эм авахаар очлоо. Намайг оронгуут нэгэн буурал толголтой, нүдний шилтэй, цагаан халаадтай эмээ намайг угтан ирлээ. Би түүнд өөрийнхөө биеийн байдлыг танилцуулахаар дөнгөж яриж эхлэнгүүт ханиаж, нүүр дүүрэн нус нулимс болж орхив. Миний энэ байдлыг харж тэрээр толгой сэгсэрсэнээ "Ханиад чинь үнэхээр хүндэрчээ" хэмээгээд надад хэдэн төрлийн эм уухыг зөвлөлөө.

     Гэтэл мөнгөө төлөхдөө биедээ авч яваа мөнгө маань хүрэлцэхгүйг мэдээд буцаж харьж мөнгө нэмж авчрахыг завдтал миний хажууд намайг хараад зогсож байсан мөнөөх настан эмч өчүүхэн ч эргэлзэлгүй карманаасаа 5-тын төгрөг гарган ирж над руу сунгаад : " Эхлээд эмээ аваад яв даа, мөнгө дараа болоорой" гэв.

     Би хэдийгээр өвдсөндөө болоод буцан харьж дахин ирэх надад үнэхээр хэцүүтэй санагдаж байсан боловч бас хүний мөнгийг зээлж хүнд төвөг учруулахаасаа болгоомжлоод мөнгийг авалгүй татгалзлаа.

     Настан надад : "Битгий зөрүүдлээд бай, эмээ аваад хурдан харьж, өвчнөө сайн эмчил" гэж хэллээ. Энэ агшинд энэ хатуу чанга хэрнээ хайр шингэсэн үгийг яг л ээж минь надад хэлж байгаа юм шиг санагдлаа. Сэтгэл хөдөлсөндөө нүдийг минь өөрийн эрхгүй нулимс бүрхэж билээ. Мөнгийг авч эмээ худалдан авлаа. Эмийн сангаас гарах үед тэрээр надад хаалга онгойлгож өглөө. Би нэлээд хол явсаны дараа эргэн харвал настан эмч харсаар зогсоно.

     Энэ мөчид, сэтгэл маш их хөдөллөө,гэрээсээ гарч алс хол гарч үл таних энэ нэгэн газар би өөрийн төрсөн гэр бүлийнх шигээ халуун дулаан уур амьсгалыг мэдэрлээ. Намайг хүн халамжилж, хамгаалж, туслаж байна. Өвчин маань хэлээд хөнгөрсөн мэт болж, алхаа гишгээ маань ч хөнгөн шингэн болсон шиг санагдана.

     Эдгээр явдалууд хэдийнээ өнгөрөн оджээ. Миний зарим ахмад багш нарын маань хэлсэнээр, тэдний үеийн хүмүүс залуудаа хамгийн хүнд хэцүү олон бэрэхшээлийг туулж байсанаа дурсдаг юм.

     Хүний хамгийн эрхэм нандин чанар болох цайлган сэтгэл, хөдөлмөрч зан, чин сэтгэлээсээ бусдад тусалдаг зэрэг олон сайхан чанарууд бүгд тэдний зүрх сэтгэлд хадгалагдсаар.

     Ийм л хүнийг би хүндэлж, хайралдаг юм.