Бээжин их сургууль бол нийгмийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухааны заан сургалт болон судалгааны өндөр дээд түвшнээрээ нэрд гарсан Хятадын ерөнхийлсөн улсын их сургууль болно.Уг сургууль анх 1898 онд байгуулагдаж, Хятад улсдаа хамгийн урт удаан түүхтэй их сургуулиудын нэгд тооцогдож байгаа юм. 100 гаруй жилийн хөгжлийн замналыг өнгөрүүлээд, одоо Бээжин их сургуульд хүмүүнлэгийн эрдмийн зөвлөл, Нийгмийн шинжлэх ухааны эрдмийн зөвлөл, Байгалийн шинжлэх ухааны эрдмийн зөвлөөл, Мэдээлэл болон Инженерийн эрдмийн зөвлөл, Анагаах ухааны эрдмийн зөвлөл зэрэг 5 эрдмийн зөвлөлтөй бөгөөд, 42 дээд сургууль болон факультет, 216 судалгааны төв, их сургуулийн 18 харьяа заан сургалтын эмнэлэгэй. Бээжин их сургуулийн Хятад хэл, Европ хэл, түүх, физик, биологи зэрэг салбарын эрдэм шинжилгээний судлага нь бүх Хятадад алдартай юм.
Бээжин их сургуульд ерөнхий боловсролын үндсэн ангийн оюутан 15 мянга гаруйд, асперант, доктурант 12 мянгад хүрсэн бөгөөд, маш олон гадаадын оюутануудын сонирхолыг татдаг байна. Бээжин их сургуулийн номын сан бол хамгийн олон ном хадгалсан их сургуулийн номын сан болно.Уг номын санд нийт 6 сая 290 мянга гаруй ширхэг ном хадгалж байна. Та хэрэв Бээжин их сургуулийн тухай улам өргөн дэлгэрэнгүй ойлголттой болохыг хүсч байбал манай вэб сайттай танилцаарай. Манай вэб сайтын хаяг: http://www.pku.edu.cn
Чин Хуа их сургууль
Хятадын нийслэл Бээжинд байдаг Чин Хуа их саугууль бол байгалийн шинжлэх ухаанааы төрлөөрөө Хятаддаа хамгийн их нэрд гарсан, судалгаа болон ерөнхийлсөн чанартай дээд зиндааны чадвартан бэлтгэн хүмүүжүүлдэг чухал баазын нэг болно.
Одоо Чин Хуа их сургуульд Байгалийн шинжлэх ухааны дээд сургууль, Барилгийн дээд сургууль, Барилга усан аж ахуйн дээд сургууль, Механик инженерийн дээд сургууль, Хүмүүнлэг нийгмийн шинжлэх ухааны дээд сургууль,Эдийн засгийн удирдлагын дээд сургууль, Хууль зүйн дээд сургууль, Дүрслэх урлагын дээд сургууль, Олон нийтийн удирдлагын дээд сургууль, Хэрэглээний техникийн дээд сургууль зэрэг нийт 11 дээд сургууль, 44 факультеттэй байдаг бөгөөд, бүхнээрээ Хятадад маш их нэр хүндтэй юм. Сүүлийн 20 шахам жилд, Чин Хуа их сургууль, сургуулиа ерөнхийлсөн их сургууль болгон байгуулах чиглэлээр хөгжүүлж, удирдан хамааралт, Хятад хэл, хэвлэл мэдээлэл зэрэг нийгмийн шинжлэх ухааны хичээлүүдийг урид хожид нэмж ажилуулсан бөгөөд, бас Анагаах уханы дээд сургууль нэмж байгуулахаар зэхэж байна.
Чин Хуа их сургуульд одоо нийт 7100 шахам багш ажилтантай. Нийт 20 мянга гаруй бүтэн өдрийн сургалтанд хамрагдсан оюутантай. Үүнд үндсэн ангийн оюутан 12 мянга гаруй, асперант, доктурант 10 мянга шахам байна. Маш олон гадаадын оюутан ч Чин Хуа их сургуульд ирж сурч судалж байна. Та хэрэв Чин Хуа их сургуулийн тухай нэн олон мэдэхийг хүэж байвал, hhtp://www.tsinghua.edu.cn гэсэн вэб сайтын хаягаар танилцах болов уу.
|