• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-27 15:00:17    
Юаний ханшинд өөрчлөлт оруулсан нэг жилийн ой

Хятадын Олон Улсын Радио

     2005 оны 7-р сарын 21-ний өдөр Хятад улс юаний валюутын ханш бүрэлтэх механизмд зохицуулалт хийж, юаний ханш зөвхөн америк долларыг дагах биш зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу бусад валюутын ханшийг зөвлөлмж болгож, юаний ханшийн хөврөх дүрмийг хэрэгжүүлэх болно гэж мэдээлсэн юм. Үүний зэрэгцээ юаний доллартой солих валюутын ханшийг нэг удаад 2 хувиар өсгөсөн байна. Нэг жил өнгөрлөө, өнөө болтол юаний ханшийн тухай таамаглал, маргаан мөн л гарсаар байна, юаний валюутын ханшийг өсгөх хэрэгтэй гэсэн дуу хоолой гарсаар ирсэн бөгөөд хүмүс юунд юаний валюутын ханшинд ингэж анхаарал тавиж байгаа вэ? Юаний ханшийг өсгөвөл зохих уу?

     Нэг жилийн өмнө хийсэн энэх өөрчлөлтийг юаний валюутын ханшийн бүрэлдэх механизм нэн уяан хадан болож байгаа бэлгэ тэмдэг болох юм. Үүний дараах нэгэн хугацаанд, юаний валюутын ханш, ялангуяа юаний америк доллартай харилцах ханш жаахан хөвөрч, аажмаар өссөн ерөнхий хандашийг бий болгосон байна. Энэ оны 5-р сарын 15-ны өдөр юаний америк доллартай харилцах ханш 8 юаниас давсан байна. өнөөгийн байдлаар юаний америк доллартай солих валюутын ханш өөрчлөлт хийхээс өмнөхөөс 3.5 хувиар өссөн байна. Хятадын ардын их сургуулийн банк санхүү болон үнэт цаасны судалгааны газрын профессор ноён Зао Шижюь хэлэхдээ, зах зээлээр валюутын ханшийг бүрэлдүүлэх нь юаний валюутын ханш нэн их хөврөх чадалтай болгох юм, энэ бол юаний валюутын ханшны өөрчлөт хийсэн нэг жилийн турших чухал үүрэг болох бөгөөд онцлог болох юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, 

     2005 оны 7-р сарын 21-ний өдөр юаний валюутын ханшинд өөрчлөлт оруулсны дараа Хятад улс юаний валюутын ханш бүрэлдэх маш олон механизм, бодитай арга хэмжээ дэвшүүлж, юаний валюутын ханш бүрэлдэх механизмийг нэн зах зээлжүүлж, ханшны хувиралтыг нэн уяан хадан болгосон байна гэжээ.

     Юаний валюутын ханш бүрэлдэх механизмд өөрчлөлт оруулаад зохих үр дүнд хүрсэн боловч эдийн засагч болон эрдэм шинжилгээний ажилтад юаний валюутын ханшны механизмд дараагаар яаж хийх тухай мөн л санал зөрөлдөөнтэй байна. Хятадын олон улсын банк санхүүгийн компанийн ерөнхий эдийн засагч ноён Ха Жимин хэлэхдээ, Хятадын банк санхүүгийн байгууламж болон аж ахуйн нэгжүүдийн юаний валюутын ханшны хувирах эрстлийг аргаацаах хүчин чадал нь улмаар нэмэгдэхийн хирээр Хятадын төв банк юаний валюутын ханшны хөврөх хэмжээг аажмаар чөлөөтэй болгож болох юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Юаний валюутын ханшны уян хадан чанар нь нэмэгдэхийн дагуу Хятадын худалдааны гадаад орчны тэнцвэр алдах байдлыг сайжруулахын зэрэгцээ гадаадын юаний ханшийг өсгөх цаг хугацааг богинсгож болох юм гэжээ.

     Гэвч Хятадын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн банк санхүүгийн судалгааны газрын судлаач ноён И шяньрүнгийн үзэлт үүнтэй адил биш байна. Түүний үзэлтээр бол юаний шууд солих ахицыг улам ахиулж, Хятад улсад бүрэн бүтэн валюутын зах гаргах бол валюутын өөрчлөлтийн тэргүүн чухал үүрэг болох юм гэжээ.
Өнөө бас юаний ханшийг сөгөхөөр шууд шаардаж байгаа дуу хоолой гарч байна, иймэрхүү дуу хоолойн голцуу гадаадаас ирж байгаа бөгөөд хамгийн хатуу байр суурьтай байгаа нь Америк болох юм.

     Юаний валюутын ханшны өөрчлөлтийн асуудал дээр Хятад улс үргэлжлэн "санаачилгатай байх, хяналттай байх, аажим аажмаар хийх" зарчмыг үргэлжлэн баримтлаж, хариуцлагтай байр сууриар юаний валюутын өөрчлөлтийг хийх болно. \ Г. Сайн-Өлзий хянан тохиолдуулав.\