• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-27 15:03:47    
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 329556 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2003 оны байдлаар 80 сая 900 мянга, түүний дотор эр нь 49,1 хувь, эм нь 50,9 хувийг эзэлж байна. 54 үндэстэнтэй, Жин үндэстэн нийт хүн амын 90 хувийг эзэлж, Дай-и, Дай, Ман, Хятад, Нүи үндэстний хүн ам 500 мянгаас дээш байна. Албаны хэл, байнгийн хэл, гол үндэстний хэл цөмөөрөө Вьетнам хэл. Гол шашин нь Буддын шашин, Католиг шашин зэрэг бий.

     Нийслэл: Хануй, 2003 оны байдлаар 3 сая хүн амтай. Зундаа дунджаар 28,9 хэм, өвөлдөө дунджаар 18,9 хэм.
Чухал баяр дурасгалын өдөр: ВКН-ын мэндэлсэн өдөр – 2-р сарын 3-ны өдөр (1930 он). Вьетнамын өмнөд хэсгийн чөлөлөгдсөн өдөр – 4-р сарын 30-ны өдөр (1975 он). Үндэсний баяр – 9-р сарын 2-ны өдөр -- (1945 он). Хү Шитшигийн мэндэлсэн өдөр – 5-р сарын 19-ний өдөр (1890 он).

     Ерөнхий байдал :Энэтхэг Хятадын хойгийн зүүн хэсэгт байж, хойшоо Хятад улстай хил нийлэж, баруун талаараа Лаос, Камбожтай хөршилж, зүүн тал, өмнө талаараа Өмнөд тэнгист хүрч байна. Нийт 3260 гаруй км урт тэнгисийн эргийн шугамтай. Халуун бүсийн улиралын салхины цаг агаартай, халуун бөгөөд бороо ихтэй, жилийн дундаж агаарын хэм нь 24 хэм орчим байдаг. Жилийн хур тундасын хэмжээ нь 1500 – 2000 мм байдаг. Хойт хэсэг нь хавар, зун, намар, өвөлтэй, өмнөд хэсэг нь борооны болон хуурайн улиралтай, ихэнх нутгийн 5 – 10-р сар нь борооны улирал, 11-р сараас дараа жилийнх нь 4-р сар хүртэл хуурай улирал байдаг.

     Манай тоолалын 968 онд бие даасан феодал улс байгуулав. 1884 онд Францын ивээгч орон болов. 1945 оны 9-р сарын 2-ны өдөр тусгар тогтнолоо тунхаглаж, Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнэм Улс байгуулав. Мөн оны 9-р сард Франц дахин түрэмхийлж, Вьетнам нь Франфын түрэмхийлэлийн эсрэг хатуу бэрэх дайн хийсэн байна. 1954 оны 7-р сард Энэтхэг Хятадын энх тайванг сэргээх тухай Женевийн хэлэлцээр байгуулагдаж, Вьетнамын хойт хэсэг чөлөөлөгдсөн боловч өмнөд хэсгийг мөн л Франц (дараа нь Америкийн тэтгэн босгоосон өмнөд Вьетнамын тогломын диглэм) ноёрхож байв. 1961 оноос эхлэн Америкийн түрэмхийлэлийг эсэргүүцэн улс үндэстэнээ аврах дайн хийж, 1973 оны 1-р сард Вьетнам Америк нь Парист Вьетнамын дайныг дуусгаж, энх тайванг сэргээх хэлэлцээр байгуулж, өмнөд хэсгээс Америк цэргээ гаргав. 1975 оны 5-р сард өмнөд хэсэг чөлөөлөгдөж, 1976 оны 4-р сард нэгдсэн парламент сонгож, 7-р сард нь үнэдсний нэгдлээ тунхаглаж, улсын нэрээ БНСВУ гэж өөрчилсөн байна. \М.Цэцэн бэлтгэв\