Сайн байна уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гараг болгонд бэлтгэн явуулдаг "Уянгын тойрог" нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд манай нэвтрүүлгийн энэ дугаарт Өвөр монголын алдарт дуучин Одонбарыг та бүхэндээ танилцуулъя.
Одонбар (1912-1989) нь Өвөр Монголын Ордос хотын Үшэн хушуунд нутагтай. Одонбарын аав ээж нь нутаг усандаа алдартай дуучин улс байсан болхоор Одонбар нь аав ээжийнхээ нөлөөг хүртэж хар багаасаа дуу урлагт ихээхэн дур сонирхолтой болж, үргэлж аав ээжийхээ хамт Ордос нутгийн найр хурим зэрэг олон нийтийн ажиллагаанд оролцож, ардын дуу урлагт утагдаж өссөэн юм байна.
Одонбарын дуу холой нь яруу тод, хүнгинэм сайхан байж, маш олон удаа Ордос нутгаа төлөөлөн дуу хөгжимийн тэмцээнд оролцож, залгаагаар сайшаал шагнал хүртсэн болхоор өргөн олон сонсогчид түмэн нь түүнийг малчин түмний сод дуучин хэмэн дээдлэн цололсон байна. Түүний дуулсан дуунууд нь сонсогч түмэнээ баясгааснаар барахгүй хожим хойчдоо ч ихээхэн нөлөө үзүүлж, Монгол ардын дууны уламжилал хөгжилд баларашгүй хувь нэмэр оруулсан байна. Одонбарын төлөөлөх чанартай дуу гэвэл "Сэнжидмаа", "Хар торгон ханжаар", "Чингис хааны хоёр шарга", "Заран хайлас" зэрэг дуунууд болно. За одоо хамтаар Одонбарын дуулсан дуунаас сонирхоё./Түмэд. Хүчит редакторлов/
|