• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-27 16:36:24    
Дэлхийн өвд орсон Шиди тосгон

Хятадын Олон Улсын Радио

 

     Хятадын төв нутгийн нэрт уул болох Аньхүй мужийн Хуаншань уулыг дотоод гадаадын жуулчид маш их сонирхдог билээ. Харин энэ Хуаншань уулны хормойд байрладаг бөгөөд дэлхийн өвд орсон Шиди тосгоныг тэр болгон хүн сайн мэддэггүй юм. Уг тосгонд эртний хуучин сууцууд нэлээд бүрэн бүтнээрээ байдгаараа их алдартай бөгөөд 6 жилийн өмнө энэ нь дэлхийн соёлын өвд орсон байна.

     Шиди тосгон нь Хуаншань уулнаас автобусаар нэг цаг явж хүрнэ. Ишяний хотын төвөөс маш ойрхон, 8 км зайтай байдаг. Уг тосгон нь зүүнш барууншаа 700 метр урт, өмнөш умаршаа 300 метр өргөн. Энэ тосгоны хажуугаархи гол нь зүүнээс барууншаа урсдаг бөгөөд энэ тосгон нь хуучиндаа илгээлт дамжуулдаг улаа өртөө байсан тул үүнээс улбаалж Шиди хэмээх нэртэй болсон гэдэг. Энэ тосгонд Мин Чин улсын үеийн 200 гаруй орон сууц бүрэн бүтнээрээ байгаа бөгөөд бүр эртнийх нь 600 гаруй жилийн түүхтэй болоод байгаа аж.

1  2