Бүсгүй хүн шүлэг л байдаг
Бүлээн цайны эзэн байдаг
Бүдэг бадагхан үгэр байдаг
Бүгээн амьсгалын анир байдаг
Бүүвэйн дууны ертөнц байдаг
Бүсгүй хүн шүлэг л байдаг аа
Бүсгүй хүн шүлэг л байдаг
Бүрэг харанхуйн аялгуу байдаг
Үнэндээ тэднийг ээжүүд гэдэг
Үнэнд дийлдсэн аавууд байдаг
Эр хүний нөмөрт жаргадаг гэдэгч
Эргэх дэлхийн тэнхлэг байдаг
Бүсгүй хүн шүлэг л байдаг аа
Бүсгүй хүн шүлэг л байдаг
Бүрэлбаад хувирсан бурхан байдаг
Үнэмлэхүйн чанадаас хорвоот эжэмдэж
Үргэсэн харцаа дэргэсэн хайраар сольж чадах
Өрзөөлөн уучлал байдаг аа
Бүсгүй хүн шүлэг л байдаг аа
Сүүн энгэрээс нь буян урсаж
Сүүдрийг ч дарах шидтэн байдаг
Өглөөн төлөө үдэш нойргүй
Өнөөдрийн төлөө өчигдөр амирлаагүй
Бүсгүй хүн шүлэг л байдаг
Бүтэн нойргүй шөнө л байдаг аа.
2003-11
Ээжийн өрөөнд