Урьд шөнө би сарны өвөрт хонолоо
Угалзан хээтэй үүлэн хөнжил нөмөрч
Усан тунгалаг гангыхаа хос хунтай нь ижилсэж
Учнгын цагаан өнгөнд нь уусаж хонолоо
Урьд шөнө би сарны л өвөрт эрхэлж хонолоо
Нэг шөнө би сарны л өвөрт хонолоо
Нөмгөн хөх орчлонгийн нэгээхэн зайн чинадад
Нарны хээтэй шүлгэн өмсгөл урлаад дэрлэж хонолоо
Нэг шөнө би сарны л өвөрт урлаж хонолоо
Өнгөрсөн шөнө би сарны л өвөрт хонолоо
Өөлөн хөх зэрэглээ од эрхэсийн дундаас
Өчигдөрхөн "нойтон үүлний шиврээ
манан дунд арилж одсон" найрагчийг
Өвсний шивнээ цасны амттай нь эрж хоголоо
Өнгөрсөн шөнө би сарны л өвөрт гуниглаж хонолоо
Бүтэн шөнө би сарны л өвөрт хонолоо
Бөөрөлгөн аниртай намрын шөнөөр загас зүүдлэж
Бүсгүйн чанар залуугийн гоо үзэсгэлэнг гайхуулж
Бүтэн шөнө би сарны л өвөрт загастай наадаж хонолоо
Бүгээн аниргүйг цочоон байж би сарны л өвөхт хонолоо
2002-9
Хайлаарын шөнө, найрагчийг санах цаг дор