Хятадын уран зургын ордонд ажиллуулж байгаа " Дундад Дорнодын тагтаа- Фэн Шао-шен тосон будгын зургын үзэсгэлэн" Хятадын уран зургын салбарынхан болон үзэгч олны дунд хүчтэй тусгал гаргаж байна.
" Дундад дорнодын тагтаа- Фэн Шао-шен тосон будгын зургын үзэсгэлэн" нь 2.5 метр урт, 2 метр өргөн 18 зургаар бүрэлджээ. Үзмэрийн тэнхимд алхан оронгуут " Дундад Дорнодын тагтаа" гэсэн удиртгал зураг үзэгчдийн харааг булаана. Шархадсан цагаан тагтааны бүх бие нь чусанд будагдаж, хошуугаараа шархан ороолто алдрааж байна. Энэ шархадсан тагтааны араар дарын утаа манарч, алсын тэртээд Израиль Палестины далбаа намирах нь хүмүүсийг гүн бодлогоширалд оруулна. " Энхийн дуулал" гэсэн өөр нэг зурагт Израилийн ерөнхий сайд асан Рабины хорлогдсоны дараа, түүний харманаас уудалж гаргасан " энхийн дуулал" гэсэн дууны шүлгийг томруулсан байна. Дууны шүлгийн мөрөөр ариун цус асгарч, цусанд будагдсан хэдэн ширхэг өд салхины аяар намиран бууж байх зургаар, энхийн тагтаа болсон Рабин насан эцэс болсоныг харуулжээ. Бусад зургуудад бас Палестин Израилийн өнчин хүүхдүүдийн зовлонт байдал, Израилийн экс ерөнхий сайд Шароны эгч хараа, Палестины экс удирдагч Арафатын хилинт яриа, Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөний оюун санааны удирдагч Яашины хорлогдсон газарт үлдсэн тэргэнцэр, бараан хүдэнгийн дунд бөртөлзөн харагдах тусгаарлах хана зэргийг зуржээ.
Олон жилийн турш хүмүүсийн хэвлэл мэдээлэлээр дамжин ойлгосон Дундад дорнодын тухай суугдал нь өнөө шууд нүдэн өмнө чинь харагдахад сэтгэлд маш их эмзэг санагдуулна. Энэхүү 18 зурагт энхийн тагтаа янз болгоны дүрээр хаяа ил, хаяа бөдгий тодорч, зураг болгон нь үзэгчидэд Дундад дорнодын энхийн эрмэлзэл тэмүүлсэн сэтгэгдэл төрүүлж, уран бүтээлчийн дотоод сэтгэлийн гүнээсээ Дундад дорнодын байдалд сэтгэл алгасаж, энхийн төлөө гэсэн уриа дууг илтгэсэн байна.
Фэн Шао-ше хоёр жил хэрэгсэж байж " Дундад дорнодын тагтаа" гэсэн энэ зургыг зурж дууссан байна. Өөрийн урлагын амьдралын тухай тэрээр хэлэхдээ:
" Хятадад гарч байгаа үйл явдлыг багтаасан дэлхийн чухал үйл явдалд би ер нь анхаарал хандуулж байдаг. Улс төр, хүмүүнлэгийн чанартай зүйлд би бүр сонирхолтой. Энэ нь миний хүртсэн боловсролтой холбоотой байж болзошгүй. Би тосон будгын зураг сураагүй. Уран зургын дээд сургууль төгссөн хүмүүс ер нь багшынхаа заасан замаар л явдаг. Тэхэд би тэдэнтэй адилгүй, би том сэдвээр уран бүтээл туурвиж байдаг. Энэ нь миний улс төрийн ажил хийдэгтэй холбоотой байхаа. Би улс төрд нэлээд сонирхолтой. Миний туршлага нийгмээс ирэлтэй. Үзсэн, харсан олон, тунгаан бодох ч их. Урлагчин хүн буюу соёлын ажилтан гэсэнгүй, өөрийн салбарын хүрээ хэвцээн дэх гоо сайхан, цэвэр тусгай мэргэжлийн зүйлийг хөөцөлдөх төдийгүй хэсэг хүмүүс нь нийгмийн хариуцлага үүргэлэх ёстой гэж би бодох юм. Би бол ийм нийгмийн хариуцлага үүргэлсэн уран бүтээл бүтээх ёстой гэжээ.
Фэн Шао-ше 1964 онд Хятадын өмнөд нутгийн хөдөө тосгонд төрж, 1983 онд Гуандунгийн шаазан урлалын сургуульд элсүүлсэнээс аваад маш олон уран бүтээл туурвин бүтээжээ. /Пэрлаймаа орчуулав/
|