Олон улсын хөнгөн атлетикийн дэлхийн залуучуудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах арван нэгдэх тэмцээн энэ оны 8-р сард Бээжинд зохиогдоно. Тус тэмцээнд 176 улс орон газар нутгийн 1500-гаад тамирчин оролцох боно.
Энэ удаагийн тэмцээнийг 2008 оны Олимпийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээний урьдчилсан тоглолт болгож байна. Хятад улс 130 гаруй тамирчнаа энэ удаагийн тэмцээнд оролцуулах болно. Энэ удаагийн тэмцээнд оролцох залуу тамирчид нь 2008 оны Бээжингийн Олимпийн гол тамирчид болох боломжтой. Дэлхийн улс орнууд энэ удаагийн тэмцээнээр дамжуулан Бээжингийн орчин ахуйтай танилцаж, 2008 оны Олимпид бэлтгэх болно.
Энэ удаагийн тэмцээн нь спортын 44 төрлөөр зохиогдох юм байна. Эрэгтэй эмэгтэйчүүдийн марафон гүйлт болон спортын хол зайн алхаагаас гадна, спортын бусад төрөл нь бүр Олимпийн тоглолтын төрөл болно. Уг тэмцээн 8-р сарын 15-наас 8-р сарын 20-н хүртэл Бээжигийн Чао янгийн спорт амралтын цэцэрлэгт хүрээлэнд зохиогдоно.
Сурвалжлагчийн ойлгосноор, Бээжингийнхэн нь сүүлийн үеийн олон улсын тэмцээнийг газар дээр нь харуулах тэргүүний арга барилыг хэрэглэн, үзэгчдэд тэмцээний үйл яв, тамирчдын тэмцээн, шагнал гардуулах зэргийг тал бүрээр харуулах болно.
Дэлхийн залуучуудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн нь 1986 онд Грект анхны тоглолт зохиогдсоноос хойш одоод болтол аравдахь удаагаа зохиогдож байна. Хөнгөн атлетик ирх тусмаа хүмүүсийн анхаарлыг татаж байгаа өнөөдөр, дэлхийн залуучуудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн нь улс түмэн болон тив дэлхийн залуучуудын хамтаар оролцдог хамгийн дээд хэлбэр болж, дэлхийн хөнгөн атлетикийн том тэмцээнүүдэд оролцох замыг нээсэн байна.
|