• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-28 16:20:00    
Настан буурлын олимпит сэтгэл

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн үе Кампуцын нийслэл Пномпены гудамжинд таван одот улаан далбаа авч, дугуй унасан нэг өвгөнийг хүмүүс анхааралдаа авсан байна. Тэр нь ганцаар дугуй унаж, Зүүн Өмнөд Азийн таван орноор Бээжингийн олимпийг сурталчилж яваа Хятадын Жэжян нутагтай Линь Жиньгэнь настан болно.

     Энэ жил 72 настай Линь Жиньгэнь настан нь Ли Шүй хотын тэтэгвэрдээ гарсан ажилтан юм. Бага бүгтэр болсон нуруу, хар бор царай нь энэ настаны сурвалжлагчид өгсөн анхны сэтгэгдэл юм.

     2001 оны 7-р сарын 13-ны өдөр нь Линь Жиньгэнь настны амьдралыг өөрчилсөн юм. Энэ өдөрт Хятад улс 2008 оны зуны олимпийг зохион байгуулах эрх олсоныг Олон улсын олимпийн хороо Москвад зарласан байна. Зуун жилийн мөрөөдөл бодит хэрэг болсоноо Хятад улс даяар баярын далай болж, биеийн тамир спортод сонирхолтой Линь Жиньгэнь настан нэн ч барялахын ихээр баярлсан байна. Мөн тэр цагаас тэрээр унадаг дугуйгаар эх орныхоо уул ус болон Зүүн Өмнөд Азийн зарим орноор явж, олимпийн зориг санааг сурталчлахаар шийдсэн юм.

     2002 оны 2-р сарын 20-ны өдөр тэрээр Жэжян мужийн Ли Шүйгээс мордож, бүх Хятадын 27 муж хотоор аялсан байна. Зүүнш Шандүнгийн хойг, өмнөш Сань Я хот, баруунш шинжян, умарш Хармүрэн муж хүртэл түүний ул мөр хүрсэн юм. Энэ оны 6-р сарын 9-д Линь Жиньшүй настан дугуй унаж, найрамдлын боомтоор Вьетнам орж, 2400 гаруй километр аялаад, өнөө Кампучын Пномпенд ороод байгаа юм. Тэрээр энд дэлхийн соёлын өв, жуулчлалын нэрт газруудтай үзэн танилцсаны дараа Тайландаар дамжин Малайз, Сингапур орох болно. Дээрхи таван орноос гадна түүний хамгийн их хүсэл мөрөөдөл нь эх орны эрдэнийни арал Тайваньд хүрэлцэн очиж, сурталчилгааны ажил хийх явдал болно гэж Линь Жиньгэнь сурвалжлагчид хэлсэн байна.

     Линь Жиньгэнь Хятадын зуун жилийн олимпийн мөрөөдлийг 4 зүүдэд багцалсан юм. Тэрээр хэлэхдээ, нэг нь 1932 онд Хятад улс Америкийн Лос Анжелесэд болсон олимпийн наадамд анх удаа төлөөлөгчид илгээж оролцсон байна. Хоёрт, Хятадын тамирчин 1984 онд Америкад болсон олимпийн наадмаас анхны алтан медалыг авсан юм. Гуравд, Хятад улс олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг олсон байна. Дөрөвд нь олимпийн наадамд алтан медалаар түрүүлэх явдал болно. Өмнөх 3 мөрөөдлийг биелүүлсэнээ 2008 оны Бээжингийн олимпид дөрөвдөх мөрөөдлөө биелүүлэх боломжтой юм гэжээ.