Хятадын олон улсын аялал жуулялалын ажил эрхэлдэг хамгийн эрт байгуулагдсан, цар хэмжээгээр их компани бол 1954 оны 12-р сард байгуулагдсан Хятадын олон улсын жуулчлалын компани юм. 1991 оны байдлаар тус компани нь дэлхийн олон арван улс орон, газар нутгийн аялал жуулчлалын компани болон агаарын тээвэрийн компанитай ажил төрлийн хэлхээ холбоо тогтоосонб айна.
Ажилтан ажилчдын анхны аялал жуулчлалын компани: Хтядаын ажилтан ажилчдын анхны аялал жуулчлалын компани бол 1984 оны 9-р сард байгуулагдсан Фүжянь мужийн ажилтан ажилчдын аялал жуулчдадын компани юм. Энэ аялал жуулчдадын компанийг Фүжянь мужийн үйлдвэрчний ерөнхий эвлэл шууд удирдаж голцуу ажилтан жилчдын дотоод гадаадад хувийн зардлаар аялал жуулчлал хийхэд үйлчилж байжээ.
Анхны боловсролын аялал жуулчлалын компани: Хятадын дотоод гададын боловсролын салбарт аялал жуулчлалын үйлчилгээ хангадаг анхны боловсролын аялал жуулчлалын компани бол 1986 оны 7-р сард Бээжинд байгуулагдсан Жин Ши аялал жуулчлалын компани юм. Тус аялал жуулчлалын компани нь дотоод гадаадын багш нарыг хүлээн авдагаас гадна мөн багш нарын эрдэм шинжилгээний солилцоо хийх, боловсролын мэдээлэл солилцох үэрэг үйл ажиллагаа өрнүүлдэг байжээ.
Аялал жуулчлалын шугам нээсэн анхны компани: Хятадын аялал жуулчлалын шугам нээсэн анхны компани бол 1986 оны эхээр Бээжинд байгуулагдсан Хятадын Тянь Э олон улсын аялал жуулчлалын компани юм. Энэ аялал жуулчлалын компани нь үндэстний зан заншилтай танилцах аялал, тэнгис далайн аялал зэрэг аялал жуулчлалын тусгай шугам нээж жуулчдад үйлчилж байжээ.
Тусгайлан өндөр настай хүмүүст үйлчилдэг анхны хувийн аялал жуулчлалын компани: Хятадын тусгайлан өндөр настай хүмүүст үйлчилдэг анхны хувийн аялал жуулчлалын компани болох Жүнхуа өндөр настадын аялал жуулчлалын компани 1985 оны 3-р сарын 20-ны өдөр Шанхайд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Энэ компани нь голцуу Хятадын дотор газрын үндэстэнүүдийн өндөр настай хүмүүс, Шянган, Омэнь, Тайваны өндөр настай хүмүүс, гадаадад цагаачилж байгаа Хятадын хариат өндөр настай хүмүүст үйлчилж байжээ.
Далайн төвшнээс хамгийн өндөрт байгаа аялал жуулчлалын орчин үеийн буудал: Хятадын далайн төвшнээс хамгийн өндөрт байгаа аялал жуулчлалын орчин үеийн зочид буудал бол 1984 оноос эхлэн байгуулж, 1985 оны 7-р сард ашиглалтад шилжүүлсэн Түвдийн Шизан зочид буудал юм. Энэ буудал нь Лхасын баруун хэсэгт байдаг Лавринк цэцэрлэгт хүрээлэнгий хазууд байга. \М.Цэцэн бэлтгэв\
|