1. Бөөрөнхий сонгино:
Хэрчсэн бөөрөнхий сонгиноор хутга, заазуур, төмөр хусуур зэрэг төмөрлөгийн зүйлийг арчвал зэв нь амархан арилдаг.
2. Будаа угаасан ус:
Тогооны төмөр хусуур, ногооны төмөр заазуур, усны төмөр шанага зэрэг гал тогооны хэрэгсэлийг хэргэлж дууссаныхаа дараа будаа угаасан усанд дүрэхэд зэв нь арилдаг бөгөөд зэвэрхээс ч сэргийлж болдог юм байна.
3. Цагаан байван:
Шинэ төмөр тогоо зэвтэй байдаг болохоор хуурсан ногоо хуургын үнэр амтыг нөлөөлдөг байна. Жирийн байдалд энэ зэвийг богино хугацаанд арилгахад бэрхтэй байдаг. Иймээс шинэ тогоондоо 1000 грамм орчим ус, 50 грамм цагаан байван хийгээд 10 минут буцалгаж, дараа нь сойз юм уу алчуураар сайтар арчиж зүлгэвэл, зэвийг нь гүйцэд арилгаж болох юм.
4. Хөх байван:
Хөх байванг химийн эдлэл хэрэгсэлийн дэлгүүрт борлуулж байдаг. Түүнийг уусгаад төмөрлөг зүйлсийн зэвэрсэн газар нь 1-2 удаа түрхэж, ингээд бараг цаг хиртэй болбол зэв нь тууштай арилах болно.
5. Парафин буюу лааны тос:
Лааны тосыг нунтаглаад лонхонд хагас хиртэй хийгээд дахиад дээр нь бензин буюу гаршийн тосыг дүүртэл хийж, халуун газарт тавина, лааны тос нь ууссаны дараа, энэхүү лааны тосны холимог шингэнээ төмөрлөг зүйлсийн зэвэрсэн газар дээр нь түрхэж, нэг хоносоны дараа ёрог бөс буюу ширүүн цаасаар арчихад зэв нь арилана, арилгаж цэвэрлэсэн хойноо энэ холимог тосоо үргэлжид нь нэг түрхчихвэл, хойшдын хэдэн сард дахиж зэврэхгүй байх болно.
6. Хоолны цуу:
Зэс гуулин савнууд зэвэрвэл цуугаар арчвал болчхоно. Хөнгөн цагаан эдлэлүүд зэврэхэд хүрвэл цуунд дэвтээж болно, цуу болон усны харьцааг нь зэвэрсэн хэмжээгээр нь тогтооно, зэвэрсэн хэмжээ нь хэдий их бол цууг нь төдий их байлгаж байх жишээтэй.
7. Лааны тос:
Паалан эдлэл хэрэгсэлийн паалан нь хагараад уначихвал амархан зэвэрдэг, энэ хагарч холторсон газар нь лааны тос түрхчихвэл зохих хэмжээнд зэвэрхээс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна. \Л.Буянтогтох орчуулав\
|