Би яг л нисэж яваа шувууны
далавч нь байхсан гэж мөрөөдөх дуртай
Би яг л би гээс гадна бас чи байх дуртай
Би яг л ус урсаж цөн түрэхэд санаа алддаг зөнтэй
Би яг л бийр болоод үзгээн бариад аниргүйд шингэж
Би яг л билгийн чинад домгийн үнэнийг эрэлхийлнэм
Би яг л ялаа нисэх цагаар яарч ижийдээн очном
Би яг л бүрэг харанхуйг гэрлээр солихдоо
Би яг л бүтэн нойргүй шөнийн шувуухай болон сэрвэлзэх
Би яг л бүлээн нулимсны чанараар хатуужнам
Би яг л бүтээж чхдахгүй учир бурхадын өмнө сөгднөм
Би яг л хувилгаан чанарт хүмүүний зүгээс
үг шивнэхийг тарни гэж сананам
Би яг л буруугийн өмнө үнэн сөгдөхийг ажиж
дотор бачимдмой
Би яг л бүсгүйн чанараа умартан хөвгүүний
хүслийг дармой
Би яг л өвсний үндсийг өт шимэхийг ёр гэж
бодмой
Би яг л номын үсэг мянган учгийг тайлахын
мэдэрч баяснам
Би яг л борооны дусал ганц нэг дусахуйяа
сэрж
Би яг л гэмшсэн бүсгүй гэзгээн задлахад бас
уясж
Би яг л гэгээвчээр нар тусахад
Сая л ......
2002-4
Үүр цайзгаад л ........