Навчисгүй
Цэцэггүй
Жимс бүр ч үгүй атгаа
Надаас гоолиг
Намрыг дурсах шиг
Мөчир нь бүжигчин
Мөнгөлөг
Бас хэтэрхий
Өнгөлөг
Жиндүүхэн
Бас гандуухан
Төрх нь нууцхан
Өнгө нь шаргал
Үнэр нь цас шиг
Үдэшдээ
Сартай нөхцөж
Дуулах шиг
Үүрээр намайг
Сэрүүлэг мэт
Дуудах шиг
Хүсэл
Хавар
Навчис гэдэг
Шүлэг зохиож
Ногоохон
Бас улаанан
Шаравтар өнгийг
Зүүдлэж
Энэ өвлийн модод
Үзэсгэлэнтэй
Ирэх цаг дор
Бүр хэтэрхий
Үзэсгэлэнтэй
2004-1
Бэлэгдэл бид хоёр амралтын
өдөр зугаалж явна